Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ өнөөдөр буюу 2012 оны 08 дугаар сарын 25-нд анхны хуралдаанаа хийнэ. Төрийн ордныг нээлттэй болгох ажлын явцтай Засгийн газрын тэргүүн өчигдөр танилцсан бөгөөд анхны хуралдаанаараа энэ асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Хуралдаанаас гарах шийдвэрийн дагуу 08 дугаар сарын 26-ны ням гаригийн морин цаг буюу 11.40 цагаас Төрийн ордон түмэн олондоо нээлттэй болох ёслолын ажиллагаа болох юм. Үүнээс хойш иргэд Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж зургаа татуулах боломжтой болно.
Энэ өдрөөс хойш долоо хоног бүрийн бямба, ням гаригийн 11.40 цагаас Эзэн Чингис хааны хөшөөнд төрийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлж байх юм.