logo
Олимпийн медальтнууд Засгийн газрын мөнгөн шагналаа гардав

Олимпийн медальтнууд Засгийн газрын мөнгөн шагналаа гардав

2012/08/27
Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаяр, хүрэл медальт С.Ням-Очир болон тэдний дасгалжуулагч нар Засгийн газрын мөнгөн шагналаа гардаж аваад байсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зуны олимпийн XXX наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт, хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ, С.Батцэцэг болон тэдний дасгалжуулагч нарт мөнгөн шагналыг нь 2012 оны 08 дугаар сарын 26-нд гардууллаа. Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын журамд заасны дагуу Н.Төгсцогт 60 сая, У.Мөнх-Эрдэнэ 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Ганзориг 45 сая, чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг 30 сая, дасгалжуулагч З.Дүвчин 15 сая төгрөг гардлаа.
Манай тамирчид Лондонгийн олимпод хийморьтой оролцож, таван медаль авчирлаа. Нэг хүнд ногдох медалийнхаа тоогоор Монгол улс дэлхийд долдугаарт жагсаж байна. Энэ бол монголчууд бидний хүч чадал, бяр тэнхээ, оюун ухаан ямар болохыг харууллаа. Хүч чадал бяр тэнхээг Монгол хүний оюун ухаантай хослуулж чадаж байж ийм амжилтад хүрч байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр эх орныхоо нэрийг олон улсад мандуулж, олимпийн медаль авч түмэн олноо баясгасан тамирчин, дасгалжуулагч нарт дахин талархал илэрхийллээ.
Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар дэмжсэн. Энэ зарлиг хүүхэд залуусыг их спортод урин дуудсан дуудлага болж байна. Та нар минь улам сайн бэлтгэл хийж, улам сайн зүтгэж, улам их оюун ухаан зарцуулж их амжилт гаргаарай гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш