Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны 08 дугаар сарын 25-ны бямба гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хуралдаанаа хийлээ.
Энэ өдрийн хуралдаанаар “Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг иргэдэд нээлттэй болгож, автобензин, дизель түлшний хангамж, ургац хураалт, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
ИРГЭД ТӨРИЙНХӨӨ ОРДОНД ЧӨЛӨӨТЭЙ НЭВТЭРНЭ
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдан анхны шийдвэрээрээ Төрийн ордоныг иргэдэд нээлттэй болголоо.
Ингэснээр өмнө нь хаалттай байсан “Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө-цогцолбор”-т иргэд, оюутан, сурагчид тэмдэглэлт ой, хурим, олон нийтийн бусад арга хэмжээ зохиох үедээ Төрийнхөө ордонд зочилж, Чингис хаан болон бусад хаан, баатрын дурсгалт хөшөө, галерей, Төрийн түүхийн музейг үзэж сонирхох боломжтой болж байна.
Өөрөөр хэлбэл 08 дугаар сарын 26-ны ням гаригийн морин цаг буюу 11.40 цагаас хойш иргэд Төрийнхөө ордонд тодорхой цагийн хуваарийн дагуу Чингис хааны хөшөө талаас чөлөөтэй нэвтэрч, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд саад учруулалгүй Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр, иргэний харилцааны талаарх баримтыг сонирхон, их хааныхаа хөшөөнд мөргөж, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэн зургаа татуулах боломжтой. Иргэдийг Төрийн ордонд нэвтрүүлэх үед ямар нэгэн бичиг баримт, төлбөр шаардахгүй юм байна.
Төрийн ордоныг олон нийтэд нээлттэй болгох нь иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, түүх, соёлоо дээдлэн хүндлэх, гадаадын жуулчдад улсынхаа төрт ёс, төрийн түүх, үндэсний зан заншлыг таниулахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэн ийм шийдвэр гаргажээ.
Энэ жил их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиож байгаа. Цаашид 7 хоног бүрийн бямба, ням гаригийн 11.40 цагт төрийн хүндэт харуул Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байх бөгөөд иргэд энэ үеэр хүндэт харуулынхантай дурсгалын зураг авахуулж болно.
Түүнчлэн тэмдэглэлт баярын өдрүүдэд хүндэт харуулын цэргүүд Д.Сүхбаатарын талбайд 09 цагаас Төрийн далбаа мандуулах ёслол хийж байхаар боллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
УРГАЦАА БОГИНО ХУГАЦААНД ХУРААЖ АВНА
Энэ оны ургацын урьдчилсан дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангаж, ургац хураалтыг технологийн дагуу богино хугацаанд хийж дуусгахыг салбарын сайдад даалгасан байна.
Ургац тээвэрлэх зам, гүүрийн засварыг шуурхайлж, эрчим хүч, шатах, тослох материалаар тасралтгүй хангаж байхыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт үүрэг болгов.
Манай улс энэ онд 306 мянган га-д үр тариа, 16 мянган га-д төмс, 7 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тосны ургамал, 11 мянган га-д тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ тариалсан.
Ургацын урьдчилсан дүнгээс үзвэл энэ намар 481 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна.
Сүүлийн үед хур бороо элбэг байгаа хэдий ч цаашид цаг агаар тааламжтай болбол ирэх сарын 10 гэхэд тариа хураалт жигдрэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН ИХ ЗАСВАР 80 ХҮРТЭЛ ХУВЬТАЙ БАЙНА
08 дугаар сарын 20-ны байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын их засвар 70, туслах тоноглолынх 80 хувьтай байна. Төвийн бүсийн станцуудын нүүрс нөөцлөлт 69 хувьтай байгаа гэсэн тооцоо гарчээ. Харин дулааны шугам сүлжээний шинэчлэл 75 хувьтай, хэрэглэгч байгууллагын засвар 80 хувьд хүрээд байна.
Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцээд холбогдох сайд нарт үүрэг, даалгавар өглөө.
Тухайлбал дулааны цахилгаан станцуудын нүүрсний аюулгүй 20 хоногийн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч холбогдох арга хэмжээ авах боллоо. Энэ дагуу нүүрс гаргах, вагоноор тасралтгүй хангах, нүүрс хүлээн авах, буулгах ажлыг сайтар зохион байгуулах зэргийг Эрчим хүчний болон Зам, тээврийн сайд нарт даалгав.
Удахгүй халаалтын улирал эхлэх учир Улаанбаатар болон бусад хотын дулааны шугам, сүлжээний засвар, барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах, Орон сууцны компани, Сууц өмчлөгчдийн холбоодын дулааны өр төлбөрийг барагдуулах, орон сууцны орц, хонгил, инженерийн шугам хоолойн дулаалга, үйлчилгээ зэргийг ойрын хугацаанд хийж дуусгахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Өмнөговь аймгийн “Даланзадгад дулааны цахилгаан станц”-ын өргөтгөлийг дуусган Улсын комисст хүлээлгэн өгөх, Увс, Ховд, Дорноговь аймгийн төвийн дулааны станц, дулааны шугам сүлжээний газруудын засвар, шинэчлэл хөрөнгө муугаас удааширч байгаад дүгнэлт хийн, шаардлагатай арга хэмжээ авах боллоо.
Түүнчлэн Увс, Хөвсгөл аймгийн төвд барьж байгаа дулааны станц, шугам сүлжээний барилга угсралтын ажлыг яаралтай дуусган, Увс аймгийн төвийн шинэ болон хуучин станцыг зэрэгцээ ажиллуулах холболтын цэг хийх зэргийг ч үүрэг болгосон байна.
Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн төвд шинээр баригдаж байгаа дулааны станц, шугам сүлжээний ашиглалтыг зүгшрүүлэх, жигдрүүлэх талаар ч хэлэлцэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
НИЙСЛЭЛЧҮҮД ТАВТАЙ ӨВӨЛЖИХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ
Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системд хийж байгаа засвар, шинэчлэл 82.5 хувьтай, халаалтын зуухны их болон урсгал засвар, шинэчлэлийг 10 дугаар сарын 1 буюу халаалт эхлэхэд бүрэн дуусгасан байхаар ажиллаж байна.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн хөрөнгөөр хийх урсгал засвар үндсэндээ дууссан бол төсвийн 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 113 км кабель шугамын өргөтгөл, шинэчлэл 65 хувьтай байна.
Гэр хороолын хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 10 гэхэд бүрэн дуусах нь. Тэгвэл ус хангамж, ариутгах татуургын засвар 85 хувьтай, Сууц өмчлөгчдийн холбоодын өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай байна.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн их, урсгал засварт нийт 5,3 тэрбум төгрөгийн 105 ажил хийхээр төлөвлөсний 74 нь бүрэн дуусч, 31 нь ид үргэлжилж байна. Засварын ажил дунджаар 88 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Энэ өвөл нийслэл хот цас, мөс хайлуулахад зориулж 345 тонн бодис, 500 м/куб элс, 600 тонн давс нөөцлөх ёстой. Нийт нөөцийн 35 хувийг татан авсан. 10 дугаар сарын 1 гэхэд дүүргүүд нөөцөө бүрэн бүрдүүлэх юм байна.
Бүхэлд нь дүгнэхэд нийслэл хот 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлээ 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн базааж дуусна. Дулаан, цахилгааны эх үүсвэрээс шалтгаалсан ямар нэгэн осол, аваарь гарахгүй бол нийслэлчүүд тавтай өвөлжих боломж бүрдээд байна.
Цаашид хот төлөвлөлт, барилга, замын нэгдсэн бодлого явуулах үүднээс хотын инженерийн байгууламжийг Улаанбаатар хотын өмчлөлд шилжүүлэх саналтай байгаагаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ТӨРИЙН АЛБАНЫХАН ИНТЕРНЕТИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ БИЙ БОЛГОНО
Засгийн газар төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглаж байгаа компьютерийг интернетээс тусгаарлах, тухайн компьютерээс мэдээлэл хуулах, гадагш гаргах эх үүсвэр, оролтыг хаах, шаардлагатай мэдээллийг зөвхөн албаны электрон шуудангийн хаягаар хүлээн авах боломж бий болгох, төрийн байгууллагууд дахь утасгүй интернетийн бүсийг Төрийн ордноос бусад газарт хааж, тодорхой зөвшөөрсөн байршлуудад ашиглах нөхцлийг бүрдүүлэхээр боллоо.
Ингэснээр төрийн албан хаагчид ажлын цагаар интернетээр “зугаалах”-аа больж, хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгдэн, цаг ашиглалт сайжирна. Мөн төрийн 80 гаруй байгууллага хоорондоо сүлжээгээр мэдээлэл солилцох боломж бүрдэж, төрийн мэдээллийн аюулгүй байдал хангагдах юм.
Үүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулах, удирдлагаар хангах, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан байна.
ТОВЧ МЭДЭЭ
• Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизель түлшний хангамж, жижиглэн худалдаалах үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцлээ. Асуудлыг хэрхэн зохистой шийдвэрлэх талаар нухацтай ярилцсаны дараа тодорхой санал, боломжит хувилбарыг нарийн тооцоо, судалгаатай боловсруулж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болголоо.
• “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Олон улсын чиглэлийн зорчигч, бүртгэлийн танхимын хогийн савнаас сэжигтэй зүйл илэрсэнтэй холбоотой асуудалтай танилцлаа. Мэдээлэл ирсэн даруйд олон улс, орон нутгийн нислэгүүдийг түр зогсоон, зорчигчдыг аюулгүй газар шилжүүлж, шалгалт хийсэн байна. Сэжигтэй зүйл нь дуу чимээ, утаа гаргадаг, хүний биед хоргүй, сургалтад ашигладаг хэрэгсэл болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон учир нислэгийг 3 цаг 40 минутын дараа хэвийн үргэлжлүүлж эхэлжээ.
• “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зүйтэй хэмээн үзэж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар боллоо. Хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорттой иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм.