logo
Хар ирвэс  казинод орохыг завджээ

Хар ирвэс казинод орохыг завджээ

2012/08/27
Пума буюу хар ирвэс америкийн Невада мужийн казинод нэвтэрхийг завджээ. Уг явдлын улмаас хохирсон хүн үгүй. Казинод байсан хүмүүсийн ярьж байгаагаар, хар ирвэс залуу насны бөгөөд биеийн жин нь 45 кг орчим аж. Өглөө эрт байшинд орох гэж оролдсон боловч, эргэлдэдэг хаалганы учрыг олж чадаагүй аж. Үүний дараа пума ойр хавийн худалдааны төвийн барилгын дор нуугджээ. Тухайн газар дээр ирсэн амьтдыг хамгаалагчид пумаг зөөвөрлөхөд аюулгүй болгох үүднээс тарилга хийжээ. Хар ирвэсийг Невадагийн их сургуульд судалгааны чиглэлээр ашиглахаар шилжүүлэхээр төлөвлөж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш