Сүүлийн үед архи хэрэглэж амь насаа алдах, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн золиос болох тохиолдол буурахгүй байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 24, нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн 18, нийслэлийн гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн 33 хувь нь архидан согтуурсаны улмаас үйлдэгджээ.
Гэмт хэрэг Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул, Багануур дүүрэгт буурч, Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүргүүдэд 7.5-9 хүртэлх хувиар өссөн байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн 51 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах, 23 хувийг танхайрах, 5 хувийг хулгайлах, хүчиндэх, хүний аминд хүрэх тохиолдлууд эзэлдэг байна.
Өөрөөр хэлбэл, хүний амь насыг хохироох, золгүй байдлаар амиа алдах, бусдын бие мах бодид гэмтэл учруулах, хүчин, хулгай, дээрэм, танхайрах гэмт хэргүүдийн гол шалтгаан нь архи болоод байгаа юм. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн түвшин 2005-2007 он хүртэлх хугацаанд 38.9 хувиар өсч, харин 2008 оноос 10 хувь хүртэл буурч байжээ. Харин сүүлийн үед эрс өсөх хандлагатай болсон юм.
МУ-ын үйлдвэр, худалдааны Сайдын 2008 оны тавдугаар тушаалд 2000 хүн тутамд нэг аж ахуйн нэгж үйлчлэхээр заагдсан байдаг. Гэвч зөвхөн нийслэлийн хэмжээнд спиртийн дөрөв, архины 18, шар айрагны 12, дарсны хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн согтууруулах ундаа худалдаж борлуулдаг, түүгээр үйлчлүүлдэг 3600 орчим аж ахуйн нэгж байгаа юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэргүүдийн 20 орчим хувь нь шууд архидан согтуурсны улмаас үйлдэгддэг.
Мөн архины дотоодын үйлдвэрлэл, импорт, хууль бусаар хил нэвтрүүлж буй согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналт суларч, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжийн тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин олон болж.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Архи, согтууруулах ундаа хэрэглэж, нас барсан хэргийн судалгаанаас харахад согтуу үедээ нас барсан 146, архинд хордсон 80 иргэн байгаа юм. Архинд хордож нас барагсдын хавтаст хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс согтууруулах ундааг тасралтгүй 3-14 хоног хэрэглэсний улмаас этиллийн спиртийн гүн хордлогод орж нас барсныг харж болно. Харин хортой архи уусан тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдээгүй аж.
Гэмт хэргийн 80-90 хувь согтуугаар үйлдэгддэг
ЦЕГ-ийн ХМТөвийн байцаагч Н.Төгсбаяраас энэ талаар тодрууллаа.
-Сүүлийн үед гэмт хэргийн гаралт хэр байна?
-Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа мэдээллээс харахад долоо, наймдугаар сард дундаж хэмжээнд байна. Хавар намрын улиралтай харьцуулахад 5-10 хэргээр бага байгаа юм. Наймдугаар сарын сүүлчээс эхлээд амралт дуусч, хот их хөдөлгөөнд орох үед архидан согтуурах бусад гэмт хэргүүд эрс нэмэгддэг. Үүний дотор хулгай, дээрэм, танхайн хэргийн 80-90 хувь нь согтууруулах ундаатай холбоотой байдаг.
-Осол аваарын дуудлага ямар байгаа вэ?
-Сүүлийн өдрүүдэд осол аваарын дуудлага нэмэгдэх боллоо. Мөн амь насаа алдсан тохиолдол гарлаа. Найман сарын сүүлчээс аравдугаар сарын 1 хүртэл томоохон худалдааны төв, автобусны буудлаар хулгай эрс нэмэгддэг.
-Шинэ хичээлийн жил эхэлж, оюутан залуус нийлж доргиж, архидах нь бий?
-Энэ үед архины хэрэглээ нэмэгдэж, эрүүлжүүлэгдэх хүний тоо ч өсдөг. Ялангуяа 18- 25 насныхан архидах нь элбэг. Бөөн өөрөө нийлж архидаж, танхайрч гэмт хэрэг үйлдэнэ. Тухайлбал, эрүүлжүүлэгдэх хүний тоо есдүгээр сар гарахаар 250 болтлоо өсдөг. Зарим хүмүүс архи уугаад гэмт хэрэг үйлдэхгүй гэж тайвшрах тохиолдол бий. Гэвч гэмт хэргийн хохирогч болж болно. Яагаад гэвэл согтууруулах ундаа нь хүний биеэ авч явах чадварыг сулруулдаг.
-Сургуулийн насныхан гэмт хэрэгт хэр өртдөг вэ?
-Өсвөр насны хүүхдүүд гар утас, түрийвчээ алдах тохиолдол бий. Эцэг эх нь үнэтэй гар утас хүүхэддээ аваад өгдөг. Харин хүүхдүүд нь хулгайчийн анхааралд өртөх жишээтэй.
Э.Энхцолмон