Энэ гарчигийг уншаад юу хэлэх гэж байгааг минь уншигчид шууд ойлгосон биз ээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө БНХАУ-ын Бээжин хотод болсон зуны XXIX Олимпийн наадмаас Монгол Улс Олимпийн алтан медалийг ихэрлүүлсэн баярт үйл явдал болсон билээ.
2008 оны наймдугаар сарын 14-нд жүдо бөхийн төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж, “Хөх толбот” Монголын ард түмнээ баярлуулсан. Харин үүнээс 10 хоногийн дараа Олимпийн наадмын хаалтын өдөр буюу дөрвөн жилийн өмнөх энэ өдөр боксын 54 кг-ын жинд Энхбатын Бадар-Ууган Олимпийн наадмын хоёр дахь алтан медалийг эх орондоо авч ирсэн түүхтэй.
Тэгвэл өнөөдөр Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы Бээжингийн Олимпоос Монгол Улсын хоёр дахь алтан медалийг хүртсэний ой тохиож байна.
Э.Бадар-Ууганыг 2006 оноос амжилт ялалтаар бялхаж эхэлсэн. Тэрбээр 2006 оны хавар Турк, Герман, Чех улсад болсон Европын “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж, Буурал тивийн ширэн бээлийтнүүдэд монгол хүүгийн нударганы амтыг мэдрүүлсэн.
Улмаар 11 дүгээр сард Казахстаны Астанад болсон Оюутны ДАШТ-д түрүүлж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшүүлсэн. Чухам л энэ үеээс хойш 54 кг-д Э.Бадар-Ууган гэж хүчтэй өрсөлдөгч гарч ирснийг дэлхий дахинд зарласан гэж хэлж болно. Тэрбээр үүнээс хойш оролцсон тэмцээн бүрээсээ ганзага хоосон буцаж байсан удаагүй.
Тодруулбал, 2006 оны Дохагийн Азийн наадмаас хүрэл, 2007 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь дээрхийг гэрчилнэ. Ялангуяа 2007 оны есдүгээр сард АНУ-ын Чикаго хотод болсон сонирхогчдын боксын ДАШТ-ээс жиндээ мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн нарын амжилтыг давтсан.
Уг нь Бадараа Чикагогийн рингэнээс аварга болох зорилготой байв. Хэрэв шүүгчид ОХУ-ын Сергей Водопьяновтой хийсэн алтан медалийн төлөөх тулаанд манай хүний ялалтыг хулгайлаагүй бол тэр өдийд Монголын боксын анхны Олимп, дэлхийн аварга болох байв. Түүний хүсэн хүлээсэн Бээжингийн Олимп эхэлж, Бадараагийн ялалтын цуврал эхэлсэн.
Тэрбээр Бээжингийн рингэнээс алтан медалиас өөр медаль хүртэхгүй гэсэн бодолтой очсон. Олимпийн өмнө АНУ-ын спортын алдартай “Sportsillustrated” сэтгүүлээс түүнийг жиндээ алтан медаль хүртэнэ хэмээн таамаг дэвшүүлсэн. Тэдний таамаг зөв байсныг Бадараа Олимпийн наадмын сүүлийн өдөр харуулж, Монгол Улсын Алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Э.Бадар-Ууган Бээжингийн рингэнд алтан медалийн төлөө тоглолтод жилийн өмнө түүнийг “будлиантайхан” ялж, дэлхийн аварга болсон өнөөх Водопьяновыг сөхрүүлж, аварга болох хүсэлтэй байв. Гэсэн ч “Хүсэвч хясна” гэгчээр орос эр хоёрдугаар тойрогт Энэтхэгийн тамирчинд хожигдсоноор тэмцээнийг орхисон.
Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн Бээжингийн Олимпийн наадмын үеэр боксын тэмцээнийг тайлбарлаж байх үеэр “Монголын боксчид илүү, илүү” гэдэг үгийг тун ч олон удаа хэлсэн дээ. Чухам энэ үг Э.Бадар-Ууганд яг цав тохирсон гэлтэй.
Тэрбээр алтан медалийн төлөөх тоглолтод Кубын боксчинг ялсны дараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын
Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог хэмээх шүлгийг уншиж, монгол хүний омогшил бахархлыг төрүүлж, байсан билээ. Өнөөдөр монгол түмэн Олимпийн аварга Э.Бадар-Ууганаараа гоёдог өдөр.