logo
Нийслэлийн Засаг дарга Ерөнхий сайдад хотын зам барилгын ажлын явцаас танилцуулав

Нийслэлийн Засаг дарга Ерөнхий сайдад хотын зам барилгын ажлын явцаас танилцуулав

2012/08/27
Яармагийн гүүрнээс Нисэх, нисхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртлэх 13,7 км замыг “НКВ” интернэшнл холдинг компани нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж байна гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, өнөөдөр нийслэлд төсвийн болон Хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа зам барилгын ажлын явцыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулахдаа онцлон тэмдэглэв.

Яармагийн гүүрнээс Нисэх, нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэл зургаан эгнээтэй 13,7 км замыг 28 тэрбум, 279 сая 315 мянга 874 төгрөгийн өртөгөөр “НКВ” интернэшнл холдинг компани 2012 оны 5 -р сарын 24-өөс эхлэн 2013 оны 10-р сарын 15-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Засаг даргын танилцуулгатай танилцсаны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажил хариуцсан албан тушаалтнуудаас нэг км замын өртөг болон тухайн замын баталгаа хэдэн жилээр байгаа талаар тодруулж байв. Замын өртөг ашиглалтад орох хугацаа иргэдэд тодорхой байхын чухалыг Ерөнхий сайд онцоллоо. Тус замын хувьд ус зайлуулах төхөөрөмжтэй ногоон байгууламж бүхий иж бүрэн цогцолбор байх ажээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дараа нь Ерөнхий сайд Н. Алтан хуягт Зүүн дөрвөн замаас Ботаникийн эцсийн буудал хүртлэх 4,1 км автозамын барилгын ажлыг танилцуулав. Хөгжлийн банкны тэрбум төгрөгийн ажлаар хийгдэж байгаа зам засварын ажлыг “Ялгуулсан “ компани барьж байгаа аж. Тус компани 1996 онд байгуулагдсан энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай үндэсний компани ажээ. Тус замын тендэр хугацаандаа зарлагдсан боловч хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байсаар 8-р сарын 10 хүргэжээ.

Шинэ Засгийн газар бүрэлдэн Хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэснээр ажил нь эхэлжээ. 4,1 км урттай хоёр урсгалтай дундаа ногоон байгууламж, ус зайлуулах төхөөрөмжтэй байх нь. Замын засвар, шинэчлэлтийг 2013 оны 8-р сард дамжин ашиглалтад орох тухай тус компанийн талбайн инженер И.Энхтөр хэлсэн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Манай компаниуд он дамжуулж зам барьдаг энэ үйлдлээ зогсоогоочээ. Зам барих дулааны улирал богино байдаг. Иймд богино хугацаанд хэд хэдэн компани зэрэгцэж ороод хурдан дуусгаачээ. Дахиад ажил олдохгүй, мөнгө нь орж ирэхгүй байх гэж замын компаниуд битгий ай. Замын мөнгийг шууд гаргана. Харин тендэрийн хуульд ямар өөрчлөлт оруулмаар байна. Тэр саналаа холбогдох албаныханд өгөөрэй. Хотын дарга Э.Бат-Үүл 19 зам барилгын ажил зэрэг хийгдэж байна. Үүнийг барьж дуусгахад 130 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Түүнийг нь Хөгжлийн банкнаас гаргаж өгсөн. Энэ жишгээр хөрөнгө мөнгийг Засгийн газар саадгүй гаргана. Харин манай хүмүүс ажилдаа сэтгэл гаргаж өөриймсөг хандаж сайн хийгээрэй. Энэ л чухал” гэж хэлэхэд хүргэлээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт Улаанбаатар хотод улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажилтай танилцуулах явцад, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, нийслэлийн Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Б.Батзориг нар дагалдан явлаа. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш