МАХН-ын бага чуулганы гишүүдээс мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, Монголын ард түмэн бид Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн тэргүүн, төр нийгмийн зүтгэлтэн Н.Энхбаяртай холбогдуулан 2012 оны 7 дугаар сарын 31 –ээс 8 дугаар сарын 2 - ны өдрүүдэд болсон шүүх хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзлээ. Олон жилийн турш түүнд нааж байсан нэр хоч бол зөвхөн улс төрийн бохир явуулга байж гэдгийг ойлгож авлаа. Төрийн тэргүүн байсан хүнийг ямар ч нотлох баримтгүйгээр, үндэслэлгүйгээр яллаж болдог юм байна. Жирийн иргэд бид авлигад идэгдсэн шүүх, прокурорын өмнө хэн ч биш юм байна гэсэн айдаст автлаа. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс хэврэгшиж цаасан дээр л үлдэхэд ойртсон байна хэмээн сэрдхийн дүгнэлээ.
Төрт ёсны түүхэн уламжлалтай, хэлмэгдүүлэлт, хядлагыг туулан гарсан буурай орны иргэд бид Монгол төрийн тэргүүн байсан үе үеийн удирдагчид, ерөнхий сайд нар эх орон, ард түмэн, газар шорооныхоо төлөө чинхүү сэтгэлээр зүтгэснийхээ төлөө гадаад, дотоодын бусармаг бүлэглэлийн явуулгаар эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаараа хохирдог цаг дуусгавар болоогүй байна хэмээн сэтгэл зовниж байна.
Монгол Улсынхаа ирээдүйн төлөө, Монголын ард түмний эрх ашгийн төлөө, уламжлалт шашнаа сэргээн мандуулахын төлөө, Ардчиллыг бэхжүүлэхийн төлөө МАХН-ын дарга Н.Энхбаярын хийсэн бүтээсэн бүхнийг монголчууд төдийгүй дэлхий дахин мэддэг билээ. Ард түмнийхээ дэмжлэгтэйгээр хүний эрхийг дээдэлсэн, Ардчилсан Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө зүтгэх боломжийг нь хилс, зохиомол хэрэг тохох замаар хааж, улмаар амь нас, эрүүл мэндэд нь үйлдэл эс үйлдлээрээ хор хохирол учруулах гэж буйтай бид хэрхэвч эвлэрэхгүй.
Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, ардчиллын тулгуур үнэт зүйлс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, хараат бус, шударга шүүгчид бусдаасаа илүү байгаа гэдэгт итгэж, ард түмний өмнөөс тэдэнд найдлага тавин хүлээж байгааг үүгээр илэрхийлж байна.
Ард түмэн, газар шорооныхоо төлөө тэмцсэн эх орончид минь амь нас зуурдаар энддэг, улс төрийн зорилгоор хилс хэрэгт холбогдон эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирдог нийгмээс Та бид эгнэгт салах ёстой. Үүний эсрэг явсан хүн бол жинхэнэ эх орноосоо урвагч мөн. Монголчууд бид хэн нь эх орныхоо эрх ашгаас урваж, хууль ёсыг уландаа гишгэж буйг бэлхнээ харж, сонсож, мэдэж байгаа.
МАХН-ын гишүүд, дэмжигчид бид Ард түмний ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гэсэн аливаа явуулгаа үргэлжлүүлэх, эрүүл мэндэд нь санаатай, санаандгүй хор уршиг хүргэх, эмнэлгийн тусламж авах явдалд нь саад тотгор хийх гэсэн ямар ч үйлдлүүдтэй хатуу тэмцэх болно.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн тэргүүн, төр нийгмийн зүтгэлтэн Н.Энхбаярыг нэн даруй цагаатган, нэр төрийг нь сэргээхийг шаардаж байна.
Халуун итгэл цөхөрсөн, Хатан зүрх шархирсан, Хар дарсан жилүүдийг Хамаг монголчууд бүү мартаг" гэжээ.
Д.Сувд