logo
Хөлбөмбөг хөгжүүлэх шинэ аян эхэллээ

Хөлбөмбөг хөгжүүлэх шинэ аян эхэллээ

2012/08/28
"ХҮҮХЭД - ХӨЛБӨМБӨГ - ИРЭЭДҮЙ" хөтөлбөрийн нээлтийн ёслол 9 дүгээр сарын 1-ний бямба гарагийн 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр хөлбөмбөгийн баяраар эхэлнэ. Нээлтийн ёслолд FIFA-гийн төлөөлөгчид оролцох юм. Энэ үеэр баярт оролцогчдод олон сонирхолтой сюрприз барина.
Хөтөлбөр 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-нд Grassroots instructor буюу хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтаар эхэлж 21 аймгаас тус бүр нэг төлөөлөл оролцож байна. Хөлбөмбөг сайн тоглож сурах сонирхолтой хүүхэд багачууд хөдөө орон нутагт байдаг ч тэдэнд зааж сургах мэргэжлийн багш дасгалжуулагч хангалтгүй тул багш, дасгалжуулагч бэлтгэх ажлын нэг энэ юм. МХБХ-ноос Засгийн Газар, БШУЯ, БТСГ-тай хамтран энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хөлбөмбөгийн спортод амжилт гаргах эх үндэс нь хүүхдийг багаас нь хүсэл сонирхолтой болгох, энэ спортын гайхамшгийг мэдрүүлэх явдал чухал болох нь олон орны туршлага нотолдог. Иймээс ч авьяаслаг хөлбөмбөгчдийг бэлтгэх суурийг тавих Grassroots-т онцгой анхаарал хандуулж байна.
9 дүгээр сард Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт Grassroots дасгалжуулагчийн гурав хоногийн сургалт явуулах юм.
Д.Өлзий 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш