«Миний дэлгүүр» сүлжээний 117 салбар дэлгүүрт худалдаалагдаж байсан “Амьд” цагаан будаанаас хүний эрүүл мэндэд нөлөөлөх хачиг, амьд цох хорхой зэрэг хортон шавьж илэрсэн билээ. “Амьд” хэмээх амьд хортон шавьжтай будааг “Монгол саплай чейн” ХХК нь “Миний сүлжээ”-нд нийлүүлсэн юм. “Монгол саплай чейн” ХХК “Миний дэлгүүр”-т цагаан будаа тогтмол нийлүүлдэг байсан бөгөөд зооринд агуулж буй болон худалдаанд гаргасан бүх бүтээгдэхүүнийг татан авч битүүмжилжээ. Харин өдгөө тус компаний захирал Н.Баясгалан нь утсаа салган ор сураггүй алга болсон байна. НМХГ-ын хэвлэлийн төлөөлөгч С.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад: Энэ хэргийн хариуцлагыг будаа нийлүүлсэн “Монгол Саплай чейн” ХХК, ямар ч эрүүл ахуйн бичиггүй будааг дур мэдэн худалдаалсан “Миний дэлгүүр” хүлээнэ. Одоогоор хариуцлага хүлээх ёстой “Монгол Саплай чейн” ХХКомпанийн захирал ор сураггүй алга болсон болохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт өгсөн байгаа. Тус компаниас будааг устгах зардал гаргах ёстой. Ямар хариуцлага хүлээх ёстойг маргааш лавлана уу. Одоо утсаар ярих боломжгүй байна гэж мэдэгдсэн юм.
“Монгол саплай чейн” ХХК компани нь БНСУ-аас импортоор оруулж ирсэн “Амьд” нэрийн хальстай цагаан будааг хальсалж, жижиглэн савлаж худалдаалж байгаа нь Монгол улсын “Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /…бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах/, 9.4.1 /аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаас олгогдсон дүгнэлтгүйгээр хүнсийг нийтэд борлуулах, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглах/, 9.4.2 /бохирдолтын хэмжээ эрүүл ахуй аюулгүй байдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хүнсийг борлуулах/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн юм.
Тиймээс “Монгол саплай чейн” ХХКомпанийн захирал н.Баясгалан та утсаа нээн, хүний эрүүл мэндэл сөрөг нөлөөтэй будаа худалдаалсан, хууль зөрчсөн гэмт үйлдлийнхээ хариуцлагыг хүлээнэ үү.
А.Аюурзана