logo
Дорноговийн Гантулга дэд сайдад

Дорноговийн Гантулга дэд сайдад

2012/08/28
Дэд сайд хэмээх яам дагасан “бялуу хуваалт” ямар байх нь олны анхаарлыг татаж байна. Засаг байгуулахаар зэхэж буй эрхмүүд хэнийг, хаана дэд сайдаар томилох талаар парламентын ордонд эрээвэр хураавар таамаг дэвшигджээ. Зарим нэг томилгооны сураг хүмүүсийг шоконд оруулж дөнгөсөн сурагтай. Тухайлбал, Батлан хамгаалахын дэд сайдад УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэгддэг Байгалмаа гэх бүсгүйн нэр цохиж явна. Хэрэв энэ таамаг үнэн бол Батлан хамгаалах салбарын хувьд монголын түүхэнд их л гаж томилгоо явагдах нь. Уг нь салбараа мэддэг, дадлага туршлагатай боловсон хүчин тухайн яамддаа хуваарилагдвал давуу талтайсан. Дэд сайдын томилгоо яамдын сайддаасаа ч илүү эргэлзээ, маргаан дагуулж магадгүй нь. Алтангадасын фракцынхан Дорноговиор овоглодог “Төмөрт транс”-ын Гантулгыг Батлан хамгаалахын дэд сайдад зүтгүүлж байгаа аж. Багш, эдийн засагч мэргэжилтэй тэрээр ИТХ-д хоёр удаа сонгогдож байсан АН-ын залуу боловсон хүчин. Сангийн яаманд ажиллаж явсан Гантулга дөрвөн охин компанитай бийлэгжүү нэгэн. Дорноговьд төрж, өссөн түүний гэр бүлийнхэн цэргийн салбарынхан гэсэн. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш