Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долоодугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн өнөөдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2012 оны наймдугаар сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын 19-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон байна.
Үүнд:
1. /Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд;
2. /”Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;
3. /Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4. /Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
5. /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6. /”Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
7. /Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай асуудал;
8. /Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Шүүгчийн орон тоо тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9. /Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл;
10. /“Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
11. /Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
12. /Нийтийн албаны тухай багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
13. /”Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Лхагва гарагийн 10:00 цагт эхлэхээр уг захирамжид заажээ.
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Ц.Шаравдорж/-т даалгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.