Энэ оны нэгдүгээр сард улс орны хэмжээнд монополь компаниуд үгсэн хуйвалдаж автобензин, дизелийн түлшний үнэ хэт өссөн үед улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, хууль зөрчсөн буруутай аж ахуйн нэгжүүдэд 17 тэрбум төгрөгийн торгууль тавьсан юм. Уг торгуулийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва хүчингүй болгосонд тухайн үед МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлгэн тэмцэхээ мэдэгдэж байсан. Ард түмний амьдралд энэ 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон нь шууд нөлөөлсөн хууль бус үйлдэл учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвад ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцсон эсэхийг тодруулахаар тэрбээр энэ удаа шийдсэн байна. Тэрбээр ”Монополь компаниуд хууль бусаар үгсэн хуйвалдаж, бензиний үнийг нэмж буулгахад ард түмэн маш их хохирсон. Тиймээс эдгээр компанид 17 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Засгийн Газраас уг ажилд оролцож, бид ажлын хэсэг байгуулан хамтарч хийсэн зүйл. Улсын төсөвт энэ байдлаар 17 тэрбум төгрөг орох учиртай байтал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлах зөвлөлөөс дээрх компаниудыг үгсэн хуйвалдаагүй гэж торгуулийг нь болиулсан. Энэ шийдвэр буруу шүү дээ. Засгийн Газраас тухайн нөхцөл байдлыг ажлын хэсэг дээрээ яриад шийдсэн байтал яагаад ингэж няцааж байгаа юм бол. Би энэ асуудлаар өмнөх Засгийн газарт зургаан удаа хандаж байсан. Харин одоогийн Засгийн газарт гурав дахь удаагаа хандаж байгаа минь энэ. Эхний удаад УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн бол дараа нь дахин хүсэлтээ илэрхийлсэн ч ямар нэгэн хариу авч чадаагүй. Тэсвэр тэвчээр минь алдагдаад гурав дахь удаагаа буюу өнөөдөр ард иргэдтэйгээ хамтарч хандаж байна.
Ерөнхий сайд аа, 17 тэрбум төгрөг гэдэг чинь үнэхээр их мөнгө. 170 мянган ахмад настан тус бүрт нь нэг сая төгрөг тараах хэмжээний мөнгө шүү дээ. Энэ мөнгийг бензин импортлогч компаниудаас авахаар гаргасан Засгийн газрын шийдвэрийг хамгаалж өгөөч. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдах зөвлөл, эрхтэн дархтнуудад хариуцлага тооцооч гэж хэлмээр байна. Тэр 17 тэрбум төгрөг улсын төсөвт хэрэггүй бол цэцэрлэгт орж чадахгүй байгаа хойч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Дээрх мөнгөөр дор хаяж 36 цэцэрлэг барина. Аймаг, дүүрэг бүр томоохон цэцэрлэгтэй болно гэсэн үг. Гэхдээ энэ бол тендерийн мөнгийг шингээсэн зардал шүү дээ. Тендерийн мөнгийг идэж уухгүй, шат болгондоо шингээчихгүй бол лав 70 цэцэрлэг баригдана гэж бодож байгаа. Тэгэхээр энэ боломжийг ард иргэдэд маань өгөөсэй” гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр хэрвээ зөвшилцөлд хүрч чадахгүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд санал тавьж, шаардлага хүргүүлнэ. Тэгээд нааштай хариу өгөхгүй бол энэ асуудлын талаар УИХ-д нээлттэй санал тавина. Бүр болохгүй бол гурван талт хэлэлцээр явуулж, энэ бүхний дараа УИХ-аас “үгүй” гэсэн хариулт сонсвол ажил хаялтын шатанд хүрнэ. Ямар ч гэсэн ард иргэдийн хувьд нааштай хариу сонсохгүй бол ажил хаялт зарлаж, асуудлаа шийдүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Д.Сувд