-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.
-УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах нэг тэрбум төгрөгөөр хүүхдийн цэцэрлэг барихад зориулах уриалга гаргасан тухай мэдээллийг МҮЭ-ийн холбооны байранд 12.00 цагт хийнэ.
-Вьетнамын Үндэсний Ассамблейн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилна.
-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан халаалтын улирал эхэлж буйтай холбогдуулан дүүргүүдийн Засаг дарга нартай уулзана. Уг уулзалтад Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын орлогч Б.Пүрэвдаваа болон дүүргийн засаг дарга нар оролцоно. Уулзалт 11 цагаас Чингэлтэй дүүргийн уулзалтын танхимд болох бөгөөд энэ үеэр агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажилтай танилцах аж.
-МУИС-ын харьяа бүх сургуулиуд маргаашнаас нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих оюутны эрхийн картын захиалгаа авч эхэлнэ.
- Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас зохион байгуулж буй “Мөрдөн байцаах ажлын чанар, үр дүнг үнэлэх, боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт онол, практикийн бага хурал 09.00 цагт УЕПГ-т эхэлнэ.