Иргэний Зориг-Ногоон Нам хамтарсан Засгийн Газраас гарах шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл өнөөдөр олонтаа явав.
Чингэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар байгуулсан гурван талт гэрээний биелэлтийн явцыг өнөөдөр хэлэлцэн ийм шийдвэрт хүрсэн бөгөөд нэн яаралтай Ардчилсан нам, ИЗНН-ын удирдлагын уулзалтыг зохион байгуулах саналыг Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягт хүргүүлсэн хэмээж байсан юи.
АН-ын удирдлага ИЗНН-ын олон нийтээс нууцалж буй шаардлагыг нь хүлээж авахгүй бол Засгийн Газар байгуулах гэрээгээ цуцалж, Засгийн газар ч огцорч магадгүй хэмээж байсан ч энэ нь ИЗНН-ын "шантааж" байсан бололтой.
Э.Мягмар-Өлзий
Хамгийн сүүлд авсан мэдээллээр ИЗНН-ын "нэг дарга" С.Дэмбэрэл шийдвэр албан ёсоор гарсан гэдгийг үгүйсгэсэн бөгөөд гэхдээ асуудал бол бий хэмээв.
Эх сурвалжуудын хэлж буйгаар ИЗНН өөрт оногдсон дэд сайд, агентлагийн дарга нарын тоо хэтэрхий цөөхөн байна гэж үзсэн аж.