logo
Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Бесс Купер 116 хүрлээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Бесс Купер 116 хүрлээ

2012/08/29
Төрсөн өдрийн бялуун дээр 16 лааг ч тогтооход бэрх билээ. Тэгвэл 116 хүрч байгаа хүн бялуун дээрээ насныхаа тоогоор лаа асаана гэдэг боломжгүй зүйл биз ээ. Гэхдээ Гиннесийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Америкийн иргэн Бесс Купер цифр хэлбэртэй гурван лааг сонгожээ. Түүний 116 насны төрсөн өдөр өнгөрөгч ням гаригт тохиосон байна. Гиннесийн албаны хүмүүсийн баталж байгаагаар Купер бол 116 насыг зооглосон наймхан хүний нэг ажээ.

Куперыг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэдгийг 2011 оны нэгдүгээр сард батламжилж, Гиннесийн номонд нэрийг нь бичсэн байна. Гэхдээ тухайн үед Бразил гаралтай Мариа Гомез Валентим түүнээс 48 өдрөөр эгч гэдэг нь тодорсон билээ. Валентим үүнээс зургаан сарын дараа буюу 2011 оны зургадугаар сарын 21-нд 114 нас 347 өдөртэйдөө таалал төгсчээ. Үүний дараа Купер дахин дэлхийн хамгийн өндөр настнаар тодорсон юм.
Тэрээр урт насалсан нууцаа бусдын хэрэгт оролцдоггүй, чанар муутай хоол иддэггүй зөв хооллодог байсантайгаа холбон тайлбарласан байна.

Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш