Эрүүл мэндийн сайд Н.Удвал Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберт Рийд, Монголын Мянганы Сорилтын Сангийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар, ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ММСС-ын Гүйцэтгэх захирал С.Баярбаатар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд 2011 оны тайлангаа өргөн барьж эрүүл мэндийн салбарын бодлого, шийдвэрт нийцэн ажиллаж байгаа гэдгээ илэрхийллээ. Үүний дараа ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван хийж буй төслийн талаар товч танилцууллаа.
Төслийн ажлаар умайн хүзүүний хавдар, хөхний хавдар, чихрийн шижин, даралт ихсэх өвчнүүдэд судалгаа, сургалт явуулан өвчнийг эрт үед нь илрүүлэх зөв оношлох, эдгэрэлт, эмчилгээ зэрэгт анхаарчээ. Мөн энэ ажлын дагуу эм зүйн удирдамжийг хялбаршуулан ном гаргаж бүх өрхийн болон сумын эмнэлгүүдэд тараажээ. Ингэснээр эрт илрүүлгийн үзлэгийг стандартын дагуу нэгдсэн журмаар хийх сайн талтай аж.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал халдварт болон халдварт бус өвчний талаар, түүнээс сэргийлэх аргын тухай хүмүүс багагүй мэдлэгтэй болсон. Хамгийн гол анхаарах зүйл бол өвчтөний аюулгүй байдал, санхүүгийн эрсдэл бага байх нь чухал гэдгийг сайд онцлоод манай орны онцлогийг харгалзан үзэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг эхэн үед нь илрүүлдэг байх тал дээр илүү анхаарч хамтран ажиллахыг хүслээ.
Энэхүү төсөл 38,9 сая ам.долларын санхүүжилттэй, 5 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор төслийн хугацаа дуусахад бүтэн жил үлдсэн байна. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд уг төслийн төсвийн 91,3 хувийг гэрээлсэн аж. Ингэхдээ өрсөлдөөнт хөтөлбөр хэрэгжүүлэн хөдөө орон нутгаас 130 төсөл шалгаруулан авч хэрэгжүүлэхээр, түүнчлэн 21 аймаг, 9 дүүрэгт сургалтын өрөөг тохижуулж сургалт явуулсан, аймаг бүрт эс судлалын аппарат, авто машин бэлэглэсэн зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн гэдгийг ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван дурдсан юм. Төсөл цаашид жилийн хугацаанд үргэлжилнэ.