Шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр ял сонсож, гурван сар хоригдсон улсын харцага Г.Намсрайжав өнөөдөр суллагдаж байна.
Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" захын баруун урд уулзварын орчим зорчиж явахдаа албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн нь бичлэгт үлдэж ихээхэн дуулиан тарьж байсан билээ.