УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан /2012.08.29/ болж "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Энэхүү хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сөүл хотод гарын үсэг зурсан юм байна. Хэлэлцээрт энгийн пасспорт эзэмшигчид 90 хүртэлх хоногийн хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэрт орох, оршин суух, гарах виз олгох, бичиг баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд дахин виз авалгүйгээр гарах эрх олгох, давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд визийн хугацааг үнэ төлбөргүйгээр сунгах болон 72 цаг хүртэлх хугацаанд визгүй байхыг зөвшөөрөх, энгийн пасспорт эзэмшигчийг визийн хураамжаас чөлөөлөх зэрэг асуудлыг тусгасан ажээ.
Асуудлыг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариулт авсан. Жилд Монголоос Солонгос, Солонгосоос Монгол руу зорчдог иргэдийн тоог УИХ-ын гишүүн Р.Гончигдорж лавлаж байлаа. Гадаад харилцааны яамны ажлын хэсгээс өгсөн мэдээллээр жилд Солонгосоос 44 мянга орчим иргэд ирж, Монголоос 43 мянга орчим иргэн Солонгосыг зорьдог байна. Хоёр улс руу зорчигчдын тоо жилд 1-2 мянгаар нэмэгдэж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг ажээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэг визийн нөхцлийг хөнгөвчилснөөс үүдэх сөрөг үр дагаврын талаар судалж үзсэн эсэхийг тодруулж байсан юм. Энэ асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газрынхантай зөвшилцсөн эсэхийг мөн лавласан.
Гадаад харилцааны яамны ажлын хэсгээс визийн нөхцлийг хөнгөвчилснөөр сөрөг гэхээсээ илүүтэй эерэг үр дагаврууд давамгайлна гэж хэлсэн. Хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн харилцаа өргөжнө гээд одоогоор манай улсад солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчид хөрөнгө оруулж байгаа тухай хэлж байсан. Жижиг, дунд бизнес эрхлэгчид дотоодын хууль журмыг зөрчих тохиолдол цөөн ч гэсэн гардаг аж. Харин визийн нөхцөл хөнгөрснөөр том хөрөнгө оруулагчид орж ирэх нь нэмэгдэх бөгөөд том хөрөнгө оруулагчид дотоодын хууль, журмыг зөрчих явдал харьцангуй бага байдгийг дурдаж байлаа.
Гадаадын иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон эсэх талаар гадаад харилцааны яам цагдаагийн газраас хагас жилд нэг удаа мэдээлэл авдаг байна. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй солонгос иргэдийн тоо орос, хятадын иргэдээс харьцангуй цөөн байдаг гэлээ.
Гишүүд ийнхүү хэлэлцээд виз олгох нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийг үндсэнд нь дэмжсэн ч хэлэлцээр байгуулах явцад процедурын алдаа гарсан тул алдааг засан, хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг дахин Байнгын хороонд оруулж ирэхийг даалган асуудлыг буцаалаа.
Зүй нь хуульд зааснаар хоёр улсын хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө УИХ-аар зөвшилцөн зөвшөөрөл аваад, гарын үсэг зурсны дараа соёрхон батлах асуудлыг дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ёстой ажээ.
Үүний дараа Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны даргаар Р.Гончигдоржийг томилуулах саналаа танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Р.Гончигдоржийг Тусгай хяналтын дэд хорооны даргаар томиллоо.