УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулагдах бөгөөд санал авах цагийг 07.00-22.00 хүртэл байхаар зааж, саналын хуудсыг автомат машинаар уншуулж дүнг нэгтгэхээр болжээ.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа өрсөлдөх нэр дэвшигч нь 45 хоногийн өмнө нэрээ дэвшүүлнэ, сонгуулийн сурталчилгаагаа 15 хоногийн дотор багтаан хийх болж байгаа юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сард зохион байгуулах нь хөдөөгийн малчдад хүндээр тусна. Өвөлжөөндөө буух, отор нүүдэл хийгээд явсан үед сонгууль таарч байна. Тиймээс хугацааг урагшлуулж, хуучнаар нь аравдугаар сард зохион байгуулахаар үлдээж болдоггүй юм уу гэв. Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн А.Бакей ”Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооноос тус бүр хийгдэж байгаа ажилтай холбогдож гаргасан тов. Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил одоо ид үргэлжилж байгаа. Хэвлэж дуусангуут аймаг, дүүрэгт тараах ажлыг хамтад нь хийж байгаа, хамгийн сүүлчийн цахим үнэмлэхийг аравдугаар сарын 25-нд тарааж дуусна. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд саналын хуудсыг хэвлэх, програмаа суулгах зэрэгт хугацаа орж байгаа учраас энэ бүхнийг тооцож гаргасан” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй байх гэсэн хууль зүйн заалт мөрдөгдөхгүй байгааг санууллаа.
Хэлэлцүүлгийн шатанд маргаан дагуулсан нэг асуудал нь сонгогч орон нутгийн сонгуульд саналаа өгөөгүйнхээ төлөө төрийн албанд томилогдох боломжоо алдах болж буй тухай байв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авсан жишээгээр бол их, дээд сургуульд суралцаж байгаа олон мянган оюутан бий, тэднээс нэг хэсэг нь сумандаа ч, оршин суугаа газраа ч сонгууль өгөөгүй байлаа гэж үзэхэд ирэх хавар нь төгсөөд төрийн албанд ажилд орох болтол энэ хуулийн хүрээнд ажилд орох боломжгүй болох нь. Дараа дараагийн жилүүдэд харин яах вэ. Ингэж хүний эрхэнд халдаж болох уу гэж байв. УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Сонгуулийн ирцийг хуульд заасан хэмжээнд хүргэхийн тулд улс орнууд хоёр аргыг ашигладаг, нэг нь сонгогч заавал сонгууль өгөх, нөгөөх нь сонгууль өгөөгүй тохиолдолд торгууль хүлээлгэдэг. Ийм хоёр санкцаас ярилцаж байгаад эхнийхийг ашигласан. Төрийн албанд ажиллах хүсэлтэй хүн сонгуульд оролцдог байх ёстой, дээр нь сонгуульд оролцоогүй байж үр дүнгийнх нь талаар гомдол гаргах нь буруу учраас энэ бүхнийг нэлээд нухацтай авч үзэж байж, хийсэн зохицуулалт гэсэн” гэв.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат одоогийн байдлаар хэчнээн иргэн цахим үнэмлэхээ гар дээрээ аваад байгаа, аль аймагт цахим үнэмлэхийг тараасан. Ирэх аравдугаар сарын 25 гэхэд сонгуулийн насныхан цахим үнэмлэхээ гар дээрээ авч чадсан байх уу. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг дахин нэг нягталж үзэхгүй бол УИХ-ын сонгуулийн үеэр булхайтай асуудлууд гарч байсныг сануулж энэ чиглэлээр анхаарах ёстой гэлээ.
Д.Сувд