Бүсгүй та шүүгээ дүүрэн хувцастай ч гэнэтийн болзоонд эсвэл уулзалт хүлээн авалтад явах болоход сэтгэлд тань нийцэж, санаанд тохирох хувцас олдохгүй бол ямар харамсалтай вэ. Ийм асуудал олонх эмэгтэйчүүдэд тохиолддог.
Юуны өмнө танд хувцаслах урлаг, нарийн мэдрэмж дутагдалтай санагдана. Хэтэвчин дэх мөнгөө зөвхөн хувцсанд зориулах боломжгүй тул бүсгүй та өөрт зохицсон, ямар ч үед өмсөхөд тохиромжтой, чанартай, цөөн хэдэн хувцастай байх нь хэрэгцээгүй олон хувцаснаас хавьгүй дээр гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Бүсгүй таны шүүгээнд мэдээж, гоёлын хослолууд зайлшгүй байх хэрэгтэй. Эдгээр хослол нь ямар ч үед танд хэрэг болно. Та хувцас худалдаж авахдаа хэзээ, хаана өмсөх, хийц загварыг нь харахаас гадна материалын сонголтоо зөв хийгээрэй.
Оройн хүлээн авалт, уулзалт, үдэшлэгт юу өмсөх вэ гэж толгойгоо гашилгахын хэрэггүй! Цээжээрээ мөрөвчтэй, цулгуй даашинз дээр хар өнгийн пиджак, гоёмсог зүүлт эсвэл ганган алчуур зангидан, шигтгээгүй монетон бөгж зүүгээд ороход л та дур булаам сайхан харагдах болно.
Мэдээж туфль цүнх нь хар өнгөтэй байхыг сануулахад илүүдэхгүй биз ээ. Эсвэл материал сайтай, чөлөөт загварын хар өнгийн өмдийг гоёмсог нимгэн цамцтай өмсчихсөн байхад л та хаана ч орсон нүүр улайхгүй. Ер нь элдвийн олон бөгж, зүүлт, кулон зэрэг янз бүрийн чимэглэлүүд нь эмэгтэй хүнийг овортой харагдуулдаг. Бүсгүйчүүддээ зөвлөхөд хувцас олондоо бус ямар ч үед өмсөхөд тохиромжтой, чанартай байх нь таны цаг зав, мөнгийг хэмнэх болно.
/Хань/