Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу гарчээ. Харамсалтай нь хоёр бөхийн сорьцоос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн байна.
2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн долоодугаар зүйлийн 4.2-т зааснаар спортын талбар дахь шударга өрсөлдөөнийг хэрэгжүүлэх зорилгоор улсын баяр наадамд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг болсон билээ.
Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалт оруулж баталсан юм.
Энэ жилийн наадмын барилдааны дараах шинжилгээний хариуг энэ сарын 26-нд БНСУ-ын талаас манайд албан ёсоор ирүүлжээ. Сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн хоёр бөх "А" сорьцийн шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн тамирчны саналаар "Б" сорьцийг шинжлүүлэх юм.
Хариу эцсийн байдлаар гарсан тохиолдолд хоёр бөхийн нэрийг албан ёсоор олон нийтэд мэдээлэх юм байна.
Д.Жавхлан
Эх сурвалж: Зууны мэдээ