Багахан сэргээгээд, өдөөгөөд өгчихвөл монголчууд уг нь үндсэрхэг үзэлтэй, эх орноороо бахархдаг хүмүүс юм шиг санагддаг юм. 2008 онд Олимпийн аварга төрж байхад эрх орноороо бахархаж, омгорхоогүй хүн байхгүй биз.
Мэргэжлийн сүмод хоёр их аварга хүч үзэж байхад бид Чингисийн монголчууд дэлхийн хаана ч очсон хүчирхэг байж чаддаг гэж бахархаж байсан. Бидэнд яг тийм сэдэл хэрэгтэй байна. Эх оронч байхын тулд шүү дээ. Гэхдээ муу хэлэх юм биш, цагаан сараар, баяр наадмаараа Монгол дээлээрээ гангарах залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж л байна. Бас ч гэж ахиц, дэвшил.
Гэхдээ л бид үндэсний үзэл, эх орноо хайрлах, уламжлалаа хадгалах тал дээр өөриймсөг хандахгүй байна. Энэ нь нөгөө талаар гадны улсуудын соёлын довтолгоонтой ч холбоотой байх. Уг нь үндэсний хувцсаа үйлдвэрлэдэг, элдэв загвартай болгож, дэлхийн хувцасны дизайнтай ойртуулахыг хичээж байгаа салон, компаниуд цөөнгүй байна.
Гэхдээ түүнийг бага ч болов дэмжих хэрэгтэй байгаа юм. Ядаж л манай урлаг соёлынхон тоглолт хийхдээ, төр засгийн тэргүүнүүд гадаадад айлчлахдаа үндэсний хувцсаа өмсч байх хэрэгтэй. Ямар дээр үеийнх шиг зузаан цэмбээр өнгөлж, хөвөнгөөр доторлочихсон дээл өмс гээд байгаа биш. Хүн бүрийн хүсэл, онцлогт тааруулаад аятайхан загвартай, ямар ч материалаар урладаг болчихсон цаг.
Тэгвэл ядаж хүүхэд, залууст үндэсний хувцсаа өмсөх сэтгэгдэл төрөх ч юм билүү. Гадаад орнуудад очиход Монгол Улсын төлөөлөгч гэдэг нь ч мэдэгдэнэ. Арай л сүртэй байх. Одоо бол манай дарга нарыг гадаадад очиход ард иргэд нь хэдэн Хятад ирж байна л гэж ойлгож байгаа байлгүй. Гэтэл өөрийн гэсэн өвөрмөц соёлтой, үндэсний хувцастай орнууд яадаг билээ. Төрийн тэргүүнүүд нь аль ч улсад очсон үндэсний хувцсаа өмсөөд, эх хэлээрээ яриад явж байна. Тэр ч битгий хэл Улаанбаатарын гудамжаар хүүхдээ Солонгос үндэсний хувцсаар гоёсон монгол эмэгтэй явж байна, цаана чинь.
Учир нь хүүгийн аав Солонгос хүн учраас тэр. Үр удмаа багаас нь Солонгос үндэстний сэтгэхүйгээр хүмүүжүүлж байна гэсэн үг. Үндэсний үзлээрээ довтолж байгаатай ялгаа юу байна. Гэтэл манайхан хүүхэддээ баривч оёж өгдөг уламжлалаа ч мартаж, Хятадад үйлдвэрлэсэн цамц, өмд углачихдаг болсон. Баривчаа болъё, өлгий хүртэл алга болох дээрээ тулчихаж. Тэгээд жаахан том болохоороо "adidas", "nike", "reebok" гээд дэлхийд алдартай брэнд сонирхоно уу гэхээс, цагаан сараар дээл өмсч, хөөрөг зөрүүлэх тухай ойлголтгүй болж байна.
Хэрвээ энэ хэвээрээ байгаад байвал бид гадныхны үзэл суртал, соёлын довтолгоонд өртөж, хэдэн жилийн дараа үндэсний хувцсаа өмсөх хүсэл сэтгэлтэй хүн үгүй болж ч магадгүй байна. Ойрын үед овоо сэргээд байгаа үндэсний хувцсаа өмсөх сэтгэлтэй залуусыг ч уусгаж мэдэх нь.
Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр, үндэсний хувцсаа үргэлж сурталчилж, хүүхэд залуусын тархинд суулгах шаардлагатай байна. Өнөөдөр монгол эмэгтэй хүүхэддээ Солонгос үндэсний хувцас өмсүүлээд гудамжаар явж байгаа юм чинь маргааш баахан хятад өмд, цамц өмссөн хүүхдүүд гүйлдэхгүй гэх газар алга. Тэд зүгээр л хувцсаараа бидэн рүү үндэсний үзлийн довтолгоон өрнүүлээд байгаа юм биш үү.
Н.Пунцагболд