Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэн нь улс орны эдийн засагт томоохон алхам болсон, гэхдээ үүний ач холбогдлыг хэтэрхий дөвийлгэх хэрэггүй" гэж Төрийн Думын эдийн засгийн хорооны гишүүн Игорь Игошин үзэж байна.
"ДХБ-д элссэнээр импортын хэмжээ улам өснө гэж зарим болгоомжилж байгаа юм. Хэрвээ тоо баримтыг харах бол энэ байгууллагад элсээгүй байхад ч импорт өссөөр ирсэн. 2000 оны эхэн үеэс хойш импортын хэмжээ 7 гаруй дахин өсч өнгөрсөн онд 323 тэрбум долларт хүрсэн" гэж Игошин сэтгүүлчдэд мэдээллээ. Оросын эдийн засаг импортын энэ огцом өсөлтийг тэсэн гарч чадсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хүмүүсийн амьдрал сайжирч, олон үйлдвэрийн газрын өрсөлдөх чадвар сайжирсан гэдгийг тэрбээр онцлон дурдсан юм.
Харин Төрийн Думын Хөдөө аж ахуйн хорооны орлогч дарга Сергей Доронины үзэж байгаагаар, ДХБ-д нэгдсэн нь "асар том алдаа" ажээ. Бие даасан шинжээчдийн тооцоолсноор, хөдөө аж ахуйн салбар 2020 он гэхэд 3.3 их наяд рублийн алдагдалд орох бөгөөд 1.7 сая ажлын байр цомхтгогдсоноор нийгмийн хувьд хүнд уршиг тарина гэж тэрбээр хэллээ.
"Гэхдээ ДХБ-д элссэнээр хөдөө аж ахуйд олгодог дэмжлэгээ /татаас/ мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, тодруулбал 9 тэрбум долларт хүргэх боломжтой болж байгаа билээ. Одоо энэ үзүүлэлт 2 дахин доогуур байгаа" гэж С.Доронин дурдаад төсвийн санхүүжилтыг 270 тэрбум рубльд хүргэхийг санал болгов. Гэхдээ үйлдвэрлэлийн хүчин чадлыг шинээр болгох, шинэчлэх зорилгоор авсан зээлийн эргэн төлөх хугацааг сунгахад анхаарлаа хандуулах нь зүйтэй гэдгийг тэрбээр онцоллоо.