Аргентины хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг клубийн нэг бол яахын аргагүй “Ривер Плейт”. Тус баг өнгөрсөн жил Аргентины хөлбөмбөгийн намрын лигт тааруухан тоглож, “В” лиг рүү унасан.
Харин Буэнас-Айрес хотын баг Давид Трезеге, Фернандо Кавенаги, Алехандро Домингес нарын шилдэг довтлогчдын ачаар дээд лигт эргэн ирсэн. Үүний дараагаар шилдэг довтлогч Фернандо Кавенаги Испанийн “Вильярреал” клубтэй гэрээ багуулсан юм. Тэрбээр саяхан “Маrca” сонинд ярилцлага өгчээ.
-Испанид тавтай морил. Үнэнийг хэлэхэд таныг “Вильярреал” клубт ирэхэд олон хүн гайхаж байлаа?
-Яагаад. “Вильярреал” доод лиг рүү унасан болохоор тэгж хэлж байгаа юм уу. Энэ хямрал удаан үргэлжлэхгүй. Үүнд санаа зовох хэрэггүй. “Вильярреал” ирэх жил гэхэд дахин “Ла лиг”-т эргэн ирнэ.
-Валенсид ирэхэд тань юу нөлөөлсөн бэ?
-Би адал явдалд дуртай. Тиймээс өөрийнхөө хүссэн улсынхаа лигт хүч үзэх хүсэлтэй. Тиймээс зүрх сэтгэл минь Испанид ирэхэд нөлөөлсөн.
-Гэхдээ “Вильярреал”-аас өөр багт ирж болох байсан шүү дээ?
-Тийм ээ. Валенси хотын баг жилийн өмнө Испанийн шилдэг багуудын тоонд багтдаг байсан. Харин нэг улирал тааруухан тоглоод доод лиг рүү уначихлаа шүү дээ. Ямар ч агуу багт ийм бараан түүх тохиолдож байдаг.
Би хэдэн жилийн өмнөөс энэ багт тоглохыг хүсдэг байсан. Аргентины Хуан Роман Рикельме, Хуан Пабло Сорин нарын шилдгүүд “Вильярреал”-ын ид үеийн гол цөм нь байсныг сайн санаж байна.
-Шинэ багийн уур амьсгал танд ямар санагдаж байна вэ?
-Маш сайхан. Хэдийгээр баг нь доошоо унасан ч “Вильярреал”-ын хөгжөөн дэмжигчид үргэлж багийнхаа төлөө залбирч, үнэнчээр хөгжөөн дэмжиж байгаад баяртай байна. Хамгийн гол нь багийн тоглогчид нэг сэтгэлтэй байгаа нь миний сэтгэлийг өөрийн эрхгүй татаж байгаа.
-Та ийм зовлонг мэдэрч байсан. Өнгөрсөн жил таны төрөлх баг “Ривер Плейт” доод лиг рүү унасан. Энэ таны хуучин түүхэнд байгаагүй муу амжилт байлаа?
-Тийм ээ. Энэ түр зуурын хямрал байлаа. Би энэ багаас хөлбөмбөгч болох эхлэлээ тавьсан. Намайг ирэхэд баг маань дээд лигт үлдэх найдвар тун хомс байсан. Хэчнээн хичээгээд ч “А” дивизионд үлдэж чадсангүй. Гэхдээ бид хаврын лигт амжилттай тоглож, дээд лигт тоглох болсон.
-“Ривер Плейт”-ийн “В” лиг рүү унахад танай багийн үнэнч хөгжөөн дэмжигчид нь таагүй хандаж байсан уу?
-Тэгэлгүй дээ. “Ривер Плейт” Аргентины төдийгүй дэлхийн шилдэг баг. Зүрх сэтгэлээ өгсөн хөгжөөн дэмжигчид багаа доод лиг рүү унахыг харах ямар олиг байх вэ. Ингэлээ гээд “Ривер Плейт”-ийн хөгжөөн дэмжигчид багаасаа нүүр бууруулахгүй ээ.
Баг нь доод лиг рүү унахад ямар ч багийн хөгжөөн дэмжигчид сэтгэлээр унах нь тодорхой. “Ривер Плейт”-ийн фанатууд биднийг зүрх сэтгэлээрээ дэмжсэний хүчинд дахин дээд лигт өрсөлдөх болсон.
-Та Буэнас-Айресын супер дербид оролцож үзсэн биз дээ?
-Мэдээж, “Ривер Плейт”, “Бока Хуниорс”-ын тулаанаас том дербиг би өөр хаана ч үзээгүй. Тоглогч, үзэгчид хэний талбайд тоглож байгаа нь ч хамаагүй, бууж өгөхийг хүсдэггүй. Энэ нь одоо ч хэвээрээ.
-Та Орост нэлээд удаан амьдарсан байх аа?
-Би Москвагийн “Спартак”-т дөрвөн жилийг өнгөрөөсөн. Миний хилийн чанадад тоглосон анхны баг “Спартак”. Москвагийн багт олигтой амжилт үзүүлж чадаагүй ч тэднийг өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг.
-Анх ОХУ-д хөл тавьж байхад ямар санагдаж байв?
-Би ОХУ-ын талаар сайн мэдлэггүй очсон. Гэхдээ тун хурдан идээшиж чадсан. Орост байсны хүчинд өөр улсад тоглоход асуудал гараагүй.
-Багийнхаа орос тоглогчидтой ямархуу харьцаатай байв?
-Роман Павлюченко, Владимир Быстров нар надад Орос орны талаар олон сайхан зүйл ярьж өгдөг байсан.
-Дараа нь Франц улс руу хөлгийн жолоо залсан. Харин тэнд Москвад байснаас давгүй өнгөрүүлсэн гэж боддог?
-Таны хэлсэнтэй санал нэг байна. Францын “Бордо”-д очоод жилийн дараа Францын нэгдүгээр дивизион болон цомын тэмцээнд түрүүлээд сайхан байлаа. Удалгүй багийн олон тоглогч өөр баг руу буурь сэлгэснээр “Бордо”-гийн амжилт уруудсан.
-Та ч гэсэн багаасаа явсан шүү дээ?
-Миний явсан шалтгаан арай өөр. 2009-2010 оны улиралд би бэртлийн улмаас бараг тоглоогүй.
Харин энэ үед “Бордо”-гийн удирдлага надад итгэл үзүүлэх нь багасч, бүр Испанийн “Мальорка”, Бразилийн “Интернациональ”-д зээлээр тоглуулсан. Тиймээс надад багаасаа явахаас өөр сонголт байгаагүй.
-Энэ үед нутаг буцахаас өөр сонголт байгаагүй юу?
-Тухайн үед хэд хэдэн баг надад санал тавьж байв. Ямар ч байсан төрөлх багтаа нэг улирал тоглоод үзье гэсэн бодолтойгоор “Ривер Плейт”-тэй гэрээ байгуулсан. Харин үүний дараа миний адал явдал эхэллээ.
-Таны дараагийн зогсоол Испани. Энд хэр удаан байх вэ?
-Ямар ч байсан “Вильярреал”-ын “Ла лиг”-т авч ирэх нь миний үүрэг. Тэгэхээр энд багагүй хугацаанд байна.
-Хэр хугацаанд вэ?
-Би “Вильярреал”-д удаан тоглоно гэдэгт найдаж байна. Гэхдээ бүх зүйл надаас шалтгаална. Хамгийн гол нь надад байр сууриа олох багагүй хугацаа хэрэгтэй.
-Та Аргентины залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, залуучуудын ДАШТ-ий мэргэн бууч болж байсан. Яагаад шигшээ багтаа дуудагдахгүй байна вэ?
-Би нэг багт удаан тогтвортой тоглосон бол Аргентины шигшээ багийн хаалга үргэлж нээлттэй байна гэж боддог. Харин би нэг багт тийм ч удаан тоглоогүй нь үүнд нөлөөлсөн байх.
Залуучуудын ДАШТ-д Карлос Тевез, Хавьер Машерано нарын олон шилдэг тоглогчтой мөр зэрэгцэн тоглож байснаараа бахархдаг. Найз нартайгаа дахин хамт тоглоно гэдэгт итгэж байна.