logo
Өнөөдөр алтны стандартай улс гэж байхгүй

Өнөөдөр алтны стандартай улс гэж байхгүй

2012/08/31
Алтны стандарт гэж юу вэ? Алт бол маш ховор үнэт метал. Металын элемент дотроос хамгийн сайн цахилгаан дамжуулагч, уян хатан, хэлбэр дүрс, өнгө зүсээ алдаггүй метал юм. Гэхдээ алтыг цахилгаан дамжуулагч болгон ашиглахад хэт хайран, хэт үнэтэй. Хүн төрөлхтөн алтыг бараг 2 мянган жилийн турш мөнгөний оронд, эд зүйлс худалдан авах хэрэгсэл болгон ашигласаар иржээ. Өөрөөр хэлбэл хатуу валют болгон ашигласаар иржээ. Хүн төрөлхтөн яваандаа алтаар зоос хийж эхлэн улмаар алтан зоосыг мөнгө, хүрэл зэрэг өөр металаар орлуулж, цаашлаад цаасан дэвсгэрт болгон сольсон юм. Түүнээс хойш алт улсын мэдэлд шилжсэн юм. Алтыг цаасан мөнгөөр орлуулж хэрэглэх болсон ч цаасан мөнгөний үнэ ханш алтны ханштай яагаад ч тэнцэхгүй болж эхэлсэн. Дэлхийн 1-р дайн эхлэхэд Их Британи болон Герман улсууд алтаар худалдаа хийж чадхгүй болсон тул цаасан мөнгө ихээр хэвлэж, хэрэглэж эхэлжээ. Цаасан мөнгө ихээр хэвлэгдээд эхлэхээр инфляци огцом өсч, эдийн засаг хямран 1920-иод оны дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэж эдийн засагчид үздэг. Гэхдээ 1971 он хүртэл алтны ханшийг доллартай уях буюу алтны стандарт гэж байсаар ирсэн. Гэсэн ч гадны улсууд доллараар тухайн үед хамгийн их алтны нөөцтэй байсан АНУ-ын алтыг амархан худалдан авах боломжтой болж, Америкийн алтны урсгал гадагшлаад эхэлсэн. Харин тэр үед ерөнхийлөгч байсан Ричард Никсон алтны доллартай уясан стандартыг үгүй хийснээр алтны урсгал зогссон юм. Түүнээс хойш алтны стандарт гэсэн ойлголт үгүй болжээ. Өнөөдөр нэг ч улс алтны стандартгүй болсон. Алтыг өнөөдөр зөвхөн гоёл чимэглэл болон хийсвэр ханш байдлаар л ашиглаж байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш