Нью-Йоркчууд аварга том теннисний цохиур бүтээжээ. Энэ цохиур овор хэмжээгээрээ дэлхийн дээд амжилтыг эвдэнэ гэдэгт тэд найдаж байна. Зохион байгуулагч Ашрита Фөрманы хэлж байгаагаар тэдний бүтээсэн цохиур 15 метр урттай болжээ. Тэрээр ярихдаа "Бид хуучны загварын модон цохиурыг хийхийн тулд Гиннесээс зөвшөөрөл авсан, жирийн цохиурыг хийхэд ашигладаг материалуудыг ашигласан" гэжээ.
5.5 тонн жинтэй цохиурыг бүтээхэд модноос гадна пластик материал ашигласан байна. Зохион байгуулагч Фөрман цохиурыг бүтээхэд 10 өдөр зарцуулсан, энэ нь амаргүй ажил байсан хэмээн ярьжээ. Тэрээр хэлэхдээ "Энэ ажил тун нарийн төвөгтэй байсан. Шаардлагатай деталиудыг нэг бүрчлэн хийж дараа нь угсарсан. Гэхдээ цохиурыг хийж дуусгаад үр дүнг нь харсандаа таатай байна, цохиур төгс харагдаж байна" гэжээ.
Аварга том цохиурыг олон нийтэд танилцуулсны дараа хүүхдийн музейд тавина гэдэгт Фөрман найдаж байна.
Э.АМАР