logo
Венесуэлийн нефть боловсруулах үйлдвэрт гарсан галыг унтраалаа

Венесуэлийн нефть боловсруулах үйлдвэрт гарсан галыг унтраалаа

2012/08/31
Венесуэлийн Амвай хотын нефть боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсны уршгаар 41 хүн амь үрэгдсэн. Дэлбэрэлтийн дараа гарсан гал гурав хоног үргэлжлэн ассан байна. Гэхдээ мягмар гаригийн байдлаар гал сөнөөгчид галыг унтраажээ. Венесуэлийн газрын тосны сайд Рафаел Рамирезын хэлснээр уг боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хоёр өдрийн дотор сэргээж магадгүй байгаа юм байна.
Өнгөрөгч бямба гаригт болсон дэлбэрэлтийн дараа Венесуэлийн нефть боловсруулах үйлдвэрүүдийн аюулгүй ажиллагааны асуудал яригдах болсон. Дэлбэрэлтийн дараа гарсан галыг унтраах ажил тооцоолж байснаас удаан үргэлжилсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр бямба гаригт болсон дэлбэрэлтийн үеэр амь үрэгдсэн 41 хүний 20 нь цэргүүд байжээ. Мөн дэлбэрэлтийн улмаас 150 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Түүнчлэн 500 гаруй байшин барилга эвдэрч сүйджээ.
Хий алдасгдсанаас болж дэлбэрэлт үүссэн гэж албаныхан мэдээлж байгаа ч мөрдөгчид нарийн шалтгааныг ньхараахан тогтоогоогүй байгаа аж. Ерөнхийлөгч Уго Чавез даваа гаригт эмнэлэгт очиж, шархадсан хүмүүсийг эргэжээ. Тэрээр нефть боловсруулах үйлдвэрийн сэргээн босголтод зориулж 23 сая долларын сан байгуулахаа зарласан байна. Амвай хотын газрын тос боловсруулах үйлдвэр нь Парагуанагийн нефть боловсруулах цогцолборт хамаардаг юм. Энэ цогцолбор нь дэлхийд хоёрт бичигддэг бөгөөд харьяа боловсруулах үйлдвэрүүдэд нь өдөрт 900 мянган баррель түүхий нефть, 200 мянган баррель шингэн шатахууныг боловсруулдаг байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш