МАХН-ын дарга Н.Энхбаярын бие эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш дахин мууджээ. Хорих ангид байхдаа ухаан алдаж унаснаас хойш түүнд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний хариу эрчимт эмчилгээ хийх шаардлагатай гэж гарчээ. Одоогоор түүний толгой, хуйхны хэсэгт мэдээгүй, баруун хөл нь мөн адил мэдээгүй болсон ч амин дэм, витаминаар л өнөө маргаашийг өнгөөж байгаа аж. Эмч нарын үзэж буйгаар яаралтай эмчилгээ хийж эхлэхгүй бол амь нас нь эрсдэх аюултай гэж үзсэн байна.
Олон улсын коивенцид зааснаар улс төрийн хоригдол олон хоног өлсгөлөн зарласан нөхцөлд тухайн хүнийг цэвэр агаарт эрчимтэй эмчилгээ хийж, байнгын хөдөлгөөнтэйгөөр хоёрооос доошгүй жил асрах шаардлагатай гэж заасан байдаг. Гэвч Н.Энхбаярыг олон хоног өлсгөлөн зарласнаас хойш хийлгэж байсан эмчилгээг нь таслан хорисноос болж түүний бие сэхэл авч амжилгүй улдам муудсаар байгааг албны хүмүүс хэллээ.