Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког хүлээн /2012-08-31/авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд В.В.Самойленко төрийн өндөр албан тушаалд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргээд ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нараас УИХ-ын даргад ирүүлсэн баярын мэндчилгээг гардуулан өгөв.
УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайдад талархал илэрхийлээд “Энэ удаагийн уулзалт та бид хоёрын хувьд анхны уулзалт биш юм. Өмнө нь би тантай УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа олон удаа уулзаж, санал бодлоо солилцож байсан. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, улс төр, эдийн засаг гэх мэт олон талын найрсаг харилцаа бэхжсээр байгаад талархалтай байна. Цаашид улам нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин дээд түвшний уулзалт хэлэлцээ идэвхжиж, парламентын найрамдлын бүлгүүд, гишүүдийн харилцан айлчлал тогтмолжиж, тэр дундаа хил орчмын бүс нутгийн харилцаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд ОХУ-ын Төрийн Думын даргыг Монголд айлчлахыг урьсан урилга хэвээр байгааг дахин нотоллоо.
Хоёр улсын олон жилийн найрсаг уламжлалт харилцаа шинээр байгуулагдсан УИХ-ын үед олон шинэ чиглэлээр улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд илэрхийлээд ирэх сарын дундуур Улан-Үд хотод болох Байгалын эдийн засгийн чуулга уулзалтад Монголын төр, засгийн өндөр хэмжээний төлөөлөгчид оролцоно гэдэгт найдаж байна гэдгээ хэллээ.