"Гутал эмэгтэй" хочит Дарлин Флинн тавилга, уран зураг, тэмдэг, хувцас, цайны гүц, саван, гар утас гэх мэт гуталтай холбоотой 16400 эд зүйлсийг цуглуулжээ. Нөхрөөсөө салсны дараа зарим эмэгтэйчүүд үсээ будаж, гэрээ нүүлгэж эсвэл нэрээ өөрчилдөг байж болох юм. Харин Калифорни мужийн Ромоланд хотод амьдардаг Дарлин Флинн гутланд "хайр" зарлаж, сүүлийн 11 жилийн хугацаанд гуталтай холбоотой 16400 эд зүйлсийг өөрийн болгосон байна.
Флинний цуглуулсан гутал хэлбэртэй тавилга, гуталтай холбоотой урлагийн бүтээл, хувцас, саван, шаазан эдлэл, цайны гүц, гутал хэлбэртэй олон мянган барималууд нь анх 2006 онд түүнийг анхаарлын төвд аваачжээ. Тухайн үед түүний 7765 эд зүйл бүхий цуглуулга дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Флинн түүнээс хойш гар хумхин суугаагүй бөгөөд цуглуулгаа улам баяжуулжээ. Одоо түүний 16400 эд зүйл бүхий цуглуулга ойролцоогоор 500,000 доллараар үнэлэгдэж байгаа аж.
Флинн цуглуулгаа үзэсгэлэнд зориулан дэлгэн тавихын тулд бүтэн хоёр долоо хоног зарцуулдаг гэнэ. Түүний гайхалтай цуглуулгыг үзэхийг хүсвэл дараах линкээр орно уу.
http://fashion.telegraph.co.uk/galleries/TMG9505791/Record-breaking-16400-piece-shoe-collection-in-pictures.html
Э.АМАР