logo
Барак Обама руу халдахаар зэхэж байжээ

Барак Обама руу халдахаар зэхэж байжээ

2012/09/01
Америкийн цэргийн дөрвөн алба хаагч өнөөгийн Ерөнхийлөгчөө устгаж, төрийн эргэлт хийхээр бэлтгэж байжээ. Форт-Стюарт баазын Гуравдугаар мото явган дивизийн жагсаалын болон бага командлалын бүрэлдэхүүний эдгээр цэрэг агуулахад зэвсэг нөөцөлсөн аж. Тэд зэвсэг худалдан авахын тулд нийт 87 мянган доллар зарцуулжээ.
Мөрдөн байцаалтын явцад тэднийг засгийн эсрэг “Үхэшгүй мөнх, үргэлж бэлэн” хэмээх радикал бүлэглэлийн гишүүд болохыг олж тогтоосон байна. Түүний толгойлогч нь жагсаалын цэргийн Айзек Агиги аж. Тэрбээр цэргээс халагдсан 19 настай Майкл Роркийг засгийн эсрэг хуйвалдааныг нь илчилчихнэ хэмээн сэжиглэж, хөнөөхийг хамтрагчдадаа тушаажээ. Түүний бүлэглэлийнхэн ч тушаалыг гүйцэтгэж, Роркийг сүйт бүсгүйтэй нь 2011 оны 12 дугаар сард ойд хөнөөсөн байна.
Хуйвалдаанд оролцогчид Форт-Стюартын баазын зэвсгийн агуулахыг эзэлж, Вашингтон мужийн дотоод аюулгүй байдал, гидро байгууламжийн барилгыг тэслэх төлөвлөөтэй байв. Үүний дараа тэд Ерөнхийлөгч Барак Обама руу халдаж, АНУ-д төрийн эргэлт хийнэ гэж тохиролцсон аж. Энэ талаар Жоржия мужийн прокурорын төлөөлөгчийн хэлснийг иш татан, “ИТАР-ТАСС” агентлаг мэдээллээ.
Прокурорын газраас нууц бүлэглэлийн бүрэлдэхүүний талаар тодорхой мэдээллийг нийтэд зарлаагүй ч Америкийн засаг захиргаа тус бүлэглэлийг террорист байгууллагатай жишиж байна. Үүнд зэвсэгт хүчний олон алба хаагч багтдаг байж болзошгүй хэмээн тэд үзжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш