Түүний амьдралд энэ жил хоёр том үйл явдал тохиосон. 29 насандаа тэрээр бага насныхаа мөрөөдөл болсон муур эмэгтэйн дүрийг бүтээх боломж олдсон бол мөн гурван жилийн турш найзалсан залуу нь сүйн бөгж бэлэглэж, гэрлэх санал тавьсан юм. Ингээд холливудын жүжигчин бүсгүй Энн Хэтэуэйгийн сүүлд өгсөн нэгэн ярилцлагыг таны өмнө дэлгэж байна.
-Энн, сүй тавьсанд тань баяр хүргэе. Гэхдээ Адам Шульман өнгөрсөн өвөл л танд сүйн бөгж авсан юм билээ. Тэгсэн хэрнээ саяхан сүй тавьсан нь ямар учиртай юм бол?
-Бид хоёр хайр сэтгэлээ он цагийн нугачааг давж чадах эсэхийг туршиж, харзнах гэсэн юм хэмээн ухаалаг эмэгтэй шиг хариулж болох л байлаа. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол миний сүжигтэй холбоотой. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг дээ...
-Та өмнөх найз залуу Раффаэлло Фоллиеритэйгээ дөрвөн жил үерхээд салснаа хэлж байна уу. Таниас салаад тун удалгүй Фоллиери залилан, мөнгө угаасан хэрэгт орооцолдон, дөрвөн жилийн ял сонссон шүү дээ...
-Би түүнээс харилцаагаа таслахдаа тийм хэрэгт уначихна чинээ санаагүй. Раффаэло хөрөнгө оруулалтын талын бизнес эрхэлдэг. Жүжигчнийхээ амьдралыг ч бүрэн мэдэхгүй над шиг хүн түүний бизнесийг огт ойлгодоггүй байсан. Тиймээс түүнээс салах болсон минь тэр хэрэгтэй холбоогүй. Харин өөр, талаар тэр надад хачин, бүтэлгүй мэт санагдах болсон юм. Би нэг удаа цэцгийн сайхан баглаа худалдан авч, гэрээ гоёсон. Гэтэл цэцэг тэр дороо л гудайгаад, хатаад эхэлсэн. Гэвч сайхан цэцгүүд байсныг нь бодоод би хаяагүй юм. Гэтэл Раффаэло тэр цэцгийг хараад л шууд хогийн сав руу шидчихсэн. Тэр үед бид хоёр амьдралыг тэс өөрөөр харж буйгаа би мэдэрсэн. Түүнээс салахад амархан л юм шиг санагдсан ч сүүлдээ их шаналсан. Ямартаа л эргээд тамхинд орчих вэ дээ. Харин дараа нь түүнийг баривчилж, хэрэг тохсон. Би өсвөр насандаа сэтгэлийн хямралд өртөмтгий охин байсан болохоор дахиад тийм байдалд орчихвий гэж их айсан. Амьдралын минь энэ бүтэлгүйтэл намайг ганцаархнаа хэдэн сарын турш байхад хүргэсэн. Гэвч нэг л өдөр Адам миний тэр ганцаардмал амьдралын хаалгыг цэлийтэл нээгээд ороод ирсэн. Гэнэт л би түүнд ухаанаа алдан дурласнаа ойлгосон.
-Адам таныг юугаараа тэгтлээ дурлуулж, өөртөө татсан юм бэ?
-Раффаэлогоос салаад дөрвөн сарын дараа би Адамтай таарсан. Тэр их хүлээцтэй, элдэв шаардлага тавиад хатуурхаад байдаггүй эр. Сэтгэлийн хямралд орчихсон тэр үед ийм л хүн дэргэд минь хэрэгтэй байлаа. Түүнтэй хамт хэдэн цагаар дуугүй сууж болно, тэгсэн хэрнээ хэзээ ч ам нээн, сэтгэлээсээ ярилцаж болдог. Тэр хэдхэн минутын дотор л зүрх сэтгэлээсээ дэмжин, сайхан ярилцаж чаддаг. Магадгүй бид хоёр хоёулаа Нью-Йоркчууд гэдэг нь нөлөөлсөн биз. Мөн би хилэнц, тэр хонины орд. Энэ хоёр ордынхон хоорондоо их эвсэг байдаг юм билээ /инээв/. Би бас тамхиа хаясан. Дахиад хэзээ ч татахгүй.
-Мэргэжлийн түвшингийн хувьд та хоёр их зөрүүтэй нь таныг эмзэглүүлдэггүй гэж үү. Та "Оскар"-т нэр дэвшиж үзсэн, "Эмми"-ийн шагналтай, дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг. Гэтэл Адам жүжигчний хувьд хэт дундаж, онц ялгарах, товойх зүйл багатай хүн. Тэгээд ч та хоёрын цалин хөлс хүртэл их зөрүүтэй шүү дээ...
-Тэр хэнд, ямар хамаатай юм бэ. Нэгэнт ийм сэдвээр ярьсан бол би Адамыг зөвхөн телевизийн бус тайзны жүжигчин гэдгийг хэлье. Бас тэр дизайн талдаа өндөр мэдрэмж, чадвартай хүн. Тэр юмхнаар юм хийж чаддаг. Сүйн бөгжийн хийцийг хүртэл тэр өөрөө гаргасан. Миний үзэсгэлэн гоо байдлын тухай ярих юм бол хүн амьдралдаа өдөр бүр толинд хараад, өөрийгөө магтаад явдаггүй. Энгийн амьдралтай хүн өөрийнхөө бус бусдын нүүр царай, сэтгэл зүрх рүү өнгийж амьдардаг гэж
би боддог.
-Гэхдээ л та түүнтэй гурван жил найзлахдаа сүй тавих гэж тэгтлээ яараагүй шүү дээ...
-Яарах зүйл юу байна вэ. Харилцааг өдөр бүр тэтгэж, түүнийг босгох хэрэгтэй байдаг. Хайр сэтгэл бол ид шид. Гэхдээ тэр ид шидийг хүмүүс харилцаагаараа бий болгож, өөрсдөө барилга шиг сүндэрлүүлдэг. Тэрнээс биш сугалааны тохирол шиг таарах, таарахгүйг нь хүлээж суудаг эд биш. Би хайр сэтгэлийг ингэж л ойлгодог.
-Хайр сэтгэл гэсэн ойлголтод танд нэмж оруулах өөр зүйл бий юу?
-Өнөр гэр бүл. Би 2016 онд үр хүүхэдтэй болно.
-"Гүнжийн өдрийн тэмдэглэл" киноны дараагаар та охидын үлгэр дууриаллын эзэн болон хувирсан...
-Эхэндээ надад үлгэр дууриалал мэт байх таалагдаагүй. Би тэр кинонд бүтээсэн дүрээ үзэн ядахад ч бэлэн байлаа. Гэтэл манай бага дүү Томас миний нүдийг нээсэн. Тэр тэгэхэд 13 настай байсан юм. Түүний Бритни Спирсийн зургийг хараад, хэрхэн шимтэж, шүтэж буйг хараад би өсвөр насны хүүхдүүдэд үлгэр болчих хүн хичнээн хэрэгтэйг ойлгосон.
-Та кинонд тоглож эхэлмэгцээ спортын зааланд очиж, бэлтгэл хийхээ больсон уу?
-Үгүй ээ, би бэлтгэл байнга хийгээд бүр сурчихсан. Би эхэндээ спортод их дургүй байлаа. Харин одоо бүр гүнзгий дурлачихсан. Спорт бол миний хувьд ажил биш баяр баясгалан. Бие хөндүүрлэж, гар хөл чичирч байсан ч би дасгалаа гүйцээж хийгээд, түүнээсээ их таашаал авдаг.
-Киноны зураг авалт дуусч, хэдэн сараар хөдөлмөрлөсний дараагаар амрахдаа та өөрийгөө юугаар шагнадаг вэ?
-Улаан дарс, сайхан хөгжмөөр шагнана даа. Мөн амьдрал ямар жаргалтай болохыг ойлгуулдаг тэр хүнийхээ дэргэд сууна. Энэ их чухал шүү /инээв/.
Орчуулсан Р.Гэгээ
Эх сурвалж: Зууны мэдээ