Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс Төрийн ордонд танхайрч, бусдын эрх чөлөөнд халдсан хэргээр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
Хэдийгээр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан албан ёсоор өргөдөл гаргаагүй байгаа боловч нэгэнт олны нүдэн дээр болсон хэрэг тул цагдаагийн байгууллага өөрөө шалгах үүрэгтэй байдаг аж.
Харин Г.Баярсайхан У.Хүрэлсүхийн 14 тэрбумын хэргийг шалгуулахаар АТГ-т хандаад буй юм.
Өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс У.Хүрэлсүхээс мэдүүлэг авахаар дуудсан ч тэрээр утсаа салгаад, алга болсон гэнэ.
Ирэх Даваа гарагт түүнд албан ёсоор зарлан дуудах аваачиж өгөх бөгөөд хэрэв дахин очихгүй үл тоовол албадан саатуулах буюу хүч хэрэглэн баривчлах нөхцөл байдал үүсэх юм.