logo
Эрүүл мэндэд нь анхааран утасдаж байсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ц.Элбэгдоржийн Н.Энхбаяр тэргүүтэнтэй хийж буй тэмцлийг дэмжих болжээ

Эрүүл мэндэд нь анхааран утасдаж байсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ц.Элбэгдоржийн Н.Энхбаяр тэргүүтэнтэй хийж буй тэмцлийг дэмжих болжээ

2012/09/03
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцсон билээ. Энэ үеэр НҮБ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Бан Ги Мүнтэй өчигдөр уулзсан юм.
Уулзалтын үеэр Бан Ги Мүн :“Монгол Улсын эдийн засаг сайн өсөлттэй байгаад баяртай байна. Ер нь баяр хүргэмээр олон зүйл Монгол Улсад бий. Энэ удаа онцолж хэдэн зүйлийг хэлмээр байна.

Монгол Улсын ардчилалд шилжсэн загвар бол үнэхээр үлгэр дуурайл болж байгаа. Бас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг   амжилттай тэргүүлж байна. Ардчиллын боловсрол олгох, шударга ёс тогтоох, хууль ёсыг сахиулах, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх гээд маш олон асуудлаар энэ нийгэмлэгийг үлгэрлэн тэргүүлж байна. Ганцхан жилийн дотор энэ байгууллагын анхны ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулж, удирдах зөвлөлийг нь байнгын гүйцэтгэх тогтолцоотой болгож өглөө. Энэ бүхэнд баяртай байна.

Монголд сонгууль тайван болж, парламентад эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдлээ. Энэ бол ардчиллын чухал үзүүлэлт юм.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байгаад бас баяртай байна.

Ерөнхийлөгч та байгаль орны чиглэлээр санаачилга гарган идэвхтэй ажиллаж, НҮБ-ын нэр хүнд бүхий “Эх дэлхийн манлайлагч” гэсэн шагнал хүртсэнд онцгойлон баяр хүргэж байна.

Хүний эрхийн хараат бус үндэсний комисс бий болгож бэхжүүлэхээр ажиллаж байгаад тань талархаж байна.

Авлигын эсрэг хүний эрх, хууль ёсыг дээдлэн тууштай тэмцэж байгаад тань мөн баяр хүргэе. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү гэдгийг солонгос хүний хувьд сайн ойлгож байна. Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр ч ерөнхийлөгчөө авлигын хэргээр шоронд суулгасан. Хүүхдүүд нь бас яллагдсан. Одоогийн Ерөнхийлөгчийн ах бас авлигын хэргээр шоронд сууж байгаа шүү дээ.

Сүүлийн хоёр жилд улстөрийн эр зориг гарган манлайлж, идэвхтэй ажиллан Монгол Улсад цаазаар авах ялыг халж чадсанд баяр хүргэе.

Есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд таныг оролцохыг урьж байна. Энэ үеэр боловсролын асуудлаар өндөр хэмжээний уулзалт болох юм. Түүнд бас таныг оролцохыг урьж байна" хэмээн өгүүлсэн байна.

Одоогоос хоёр сар орчмын өмнө Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаад байх үед эрүүл мэндэд нь анхааран Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу утасдаж байсан Бан Ги Мүн ийн бодлоо өөрчилсөн аж.
Ер нь Н.Энхбаярын гадаад дэмжлэг  их муу болсон  гэдгийг эх сурвалжууд өгүүлж буй юм.

С.Сарнай
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш