logo
 Г.Уянга У.Хүрэлсүхийг эр хүн шиг үйлдэл хийлээ гэж дүгнэжээ

Г.Уянга У.Хүрэлсүхийг эр хүн шиг үйлдэл хийлээ гэж дүгнэжээ

2012/09/03
Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг зодсон хэрэг гарсан билээ. Дараа өдөр нь зодуулсан гэх Г.Баярсайхан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, эрүү үүсгүүлжээ.
Энэ үйл явдлын тухай УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн twitter.com дахь хуудсандаа :
"Яаааг элдэв санаагүй юу бодогдсоноо чин үнэнээр нь хэлэх үү, процессыг эхнээс нь аваад дуустал харсан хүний хувьд? Хүрэлсүх дажгүй ээ :-) Хүрэлсүхийн хувьд бол эр хүнд байх л зүйл, харин Баярсайханд  л жаахан эвгүй байж магадгүй шүү" хэмээн бичжээ.
Ер нь УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь Г.Баярсайханыг цагдаад өргөдөл гаргасанд таагүй хандаж буй аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш