УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та өмнөх Засгийн газарт мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан хүн. Одоо шинэ Засгийн газраас юу хүлээж байна вэ?
-МАН шинэ Засгийн газар байгуулах бололцоог хангаж оролцсон. Тиймээс бид одоо үр дүнгээ харж байна. Хараад байхад үр дүн үзүүлэлт маш муу гарч байна. 2012 оны хагас жилийн эдийн засгийн бүх үзүүлэлт гарсан байгаа. Статистикийн мэдээлэл, дотоодын бүтээгдэхүүн, эдийн засгийн өсөлт, инфляци энэ мэт гол гол суурь үнийн хөдөлгөөнүүд байгаа. Үүнтэй л харьцуулалт хийх ёстой. Ер нь аливаа улс төрийн нам ялах, ялагдахгүйдээ сонин биш. Ямар засгийн газар, ямар улс төрч, дарга сайд гарах нь ч сонин биш. Эцсийн эцэст тэр бий болсон Засгийн газар тэдний үйл ажиллагаанаас Монголын нийгэм, ард түмний амьдралд ямар өөрчлөлт орж байна вэ гэдэг нь харагдана. Улс төр, эдийн засаг гэдэг бол “нэг мөнгөний хоёр тал”. Тэгэхээр бид аливаа Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхдээ эдийн засаг талыг нь хардаг. Тэрнээс хувь хүнийг нь харахгүй.
-Та сая үр дүн муу гарч байна гэлээ?
-Тийм. Хэдхэн жишээ аваад ярихад, Өргөн хэрэглээний бараа өсч байна, валютын ханш өсч байна, оюутны сургалтын төлбөр өсч байна. Нийгэмд МАН өгч байсан бүх халамжууд мөн зогсч байна. Монгол дахь бизнес гадагшилж байна. Гадны хөрөнгө оруулалтад итгэл алдарч байна. Монголын нэртээ бүх үнэт цаасны ханш үнэ цэнээ алдаж байна. Хэдэн зуу дахин унаж, алдагдал хүлээж эхлэж байна. Тэгэхээр би гарааг муу байна гэж хэлэх гээд байна. Өнөөдөр АН нэг яамаа томруулна уу, олон сайдтай болно уу, олон дэд сайдтай байна уу гэдэг сонин биш. Дэндүү жижиг асуудал. Намын явцуу эрх ашиг. Эцсийн эцэст намын үр дүн дээр бууж байгаа буулт нь тэр. Яагаад гэвэл тэр болгоныг иргэн үүрдэг. Өрх болгон сургалтын төлбөр төлж байгаа. Өрх болгоны амиа зогоож байсан ойр зуурын гурил будааны хангамж нь зогсож байгаа. Гадаад худалдаанд валют ханшаас өдөр болгон тэрбум тэрбумын алдагдлыг монгол бизнесийнхэн хүлээж эхэлж байна.
-Та Засгийн газрын ажлыг муу эхэлж байна гэж байна. Ийм эрт дүгнэж болж байна уу?
-Дүгнээгүй. Хандлага, алхмууд буруу байна. Яагаад гэвэл Ерөнхий сайдын хэлсэн их хурлын мэдэгдэл, улс төрчдийн эрх мэдлээ хуваарилсан хуваарилтын байдал. Жишээлбэл, өнөөдрийн гадны капиталын хөрөнгө оруулалтыг Монголоос шахан зайлуулна гэдэг үзэл бодолтой улсууд эдийн засгийн сайд, уул уурхайн сайд болж байна. Энэ чинь бодлого нь өөр байхгүй юу. Тэгэхээр тэр бодлоготой холбоотойтойгоор хамгийн их түрүүлж мэдээлэл авч, мэдрэмж авч зохицуулалт хийдэг
бизнесийн салбар байхгүй юу?
-Та Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Одоо таны суудалд Д.Бат-Эрдэнэ сууж байна. Тэгэхээр та шинэ Засгийн газрыг ажлаа муу эхэлж байна гэлээ. Тэр хүний тухайд юу хэлэх вэ?
-Би хувь хүний тухай ярихгүй. Шинэ засгийн гадна харагдаж байгаа итгэл, анхны хэлж байгаа мэдэгдэл үгээс эдийн засагт учирч байгаа мэссэжүүд нь өөрчлөлтүүд нь энэ байна. Дөнгөж эхэлж байгаа нь энэ. Яваандаа засчихвал сайн байх. Миний хувьд засаасай гэж бодож байна. Энэ бол Монголчуудын нийтийн эрх ашиг байхгүй юу. Монгол Улсын эрх ашиг. Хүн болгонд хамаатай. Валютын ханш нь тогтвортой байгаасай, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байгаасай. Нийгмийн баялгын хуваарлилт шударга явагдаж, ядахдаа ард түмэнд гурил будааны мөнгө өгөх л хэрэгтэй байсан юм. Тэр бүгд зогсох нь өөрөө буруу болж байна гэдгийг илэрхийлж байна. Д.Бат-Эрдэнэ гэдэг хүний ажил эхлээгүй. Одоо эхэлж байгаа байх. 100 хоногийн дараа аяндаа хийж байгаа ажлууд тодроод ирнэ. Тэр цагт тухайн салбарын сайдын асуудлыг бид ярина шүү дээ. Одоо ажлаа эхлээд явж байгаа байх. Батлан хамгаалах салбар өөрөө мэргэжлийн үйл ажиллагаа, мэргэжлийн бүрэлдэхүүнд суурилсан салбар. Тусдаа онцлог салбар. Тухайлбал, Би улс төрчийн хувьд хяналт тавьдаг. Иргэний хяналтын төлөөлөл болж, би сайд болсон хүн. Тэр хяналтаа тавьсан. Үүргээ гүйцэтгэсэн. Би улс төрд ганцаараа очсон, ганцаараа буцаж байна. Тэнд мэргэшсэн алба, мэргэшсэн хамт олны би ямар нэгэн улс төрийн бодлогоор халаад сэлгээд өөрчлөлт хийгээгүй. Харин мэргэжлийн улсуудыг, мэргэшсэн албан хаагчдыг бүх талаар дэмжиж ажилласан. Одоо Д.Бат-эрдэнэ сайдыг тэгж ажлаасай гэж хүсч, бас уриалж байна.
-Дэд сайдын асуудлыг ярьж байгаа. Харин дэд сайдгүй байх боломжтой гэсэн мэссэж гарч байна. Гэхдээ шинэ Засгийн газар дэд сайдтай байна. Ер нь дэд сайдгүй байх боломж байдаг юм бол уу?
-Дэд сайдаас болоод л асуудал гараад байдаг юм биш л дээ. Тэд байх ёстой газраа байх хэрэгтэй. Тэнд 16 дэд сайдын асуудлаас болоод энэ том асуудал биш байхгүй юу даа. Хүмүүс тийм жүжиг битгий хөөцөлдөөсэй. Хэрэгтэй бол нэг яам таван ч дэд сайдтай байж болно. Гол нь энэ засгийн үйл ажиллагаанд эдийн засагт яаж бууж байгааг л бид харах ёстой. Хамгийн чухал нь тэр. Бид Монголдоо тайван, амгалан амьдрах бололцоо нь бүрдэж чадах асуудал. Өнөөдөр арилжааны банкууд зээлээ татаж эхэлж байна. Жижиг дунд бизнес, ялангуяа олон түмний хүсч буй барилгын салбарын гол зээлүүд бүгд зогсчихсон өгөхгүй байна. Өгөх нь эрсдэлтэй гээд энэ банк санхүүгийнх нь үзээд байна. Гадна талаас мөнгө орж ирэхгүй байна. Энэ нь надад их сонин байгаа байхгүй юу. Уг нь энэ нь монголчуудад илүү хэрэгтэй. Түүнээс биш сайдтай байна уу, сайдгүй байна уу сонин биш. Ерөөсөө л үр дүн. Эдийн засагтаа яаж тусч байна гэдгийг харах ёстой. Хэрвээ долларын ханш унавал би АН-ын засгийн газарт халуун алга ташиж, баяр хүргэн дэмжинэ. Харин валютын ханш өсвөл би шүүмжлэхээс аргагүй. Шүүмжлэх байтугай юм болох байх. Ярих амархан. Хийх асар хэцүү. Юу баталгаатай вэ гэвэл МАН-ын Засгийн газрын үед Монгол улс сүүлийн 100 жил хамгийн өндөр түвшинд эдийн засгийн бөгөөд нийгмийн бүх үзүүлэлтээр өндөр түвшинд хүрч чадсан. Үүнийг хадгалаасай. Хамгийн их ургац, хамгийн мал сүрэг, эдийн засгийн өсөлт, хамгийн их валютын нөөц, хамгийн их гадаад хөрөнгө оруулалтын итгэл, гадаад нэр хүнд бий болгож үлдээж өглөө. Одоо энийг авч явах чухал. Тэр түвшнээс нь буулгаж болохгүй. Тэр түвшнээс нь дээшлүүлэх бол тэр Засгийн газрыг дэмжинэ.
-МАН-ынхан сүүлийн үед чимээгүй болчихлоо гэж харагдаад байна. Засгийн газрын байгуулагдаж байгаад ямар байр суурьтай байгаа юм бол?
-Чимээгүй болсон юм биш. Бид сонгуулийн үр дүнд дүгнэлтээ хийж байна. Дотоод асуудалдаа анхаарлаа хандуулж байна. Үйл ажиллагаандаа дүгнэлт хийж байна. Боловсон хүчнийхээ хөдөлгөөнийг хийж байна. Хүчээ дахин хуримтлуулж байна. Хийх ажил, стратеги, тактикаа тодорхойлж байна. Бодлогоо гаргаж байна. Тун удахгүй МАН эрч хүчтэй, хурдтайгаар ард түмний дуу хоолой болж, сөрөг хүчнийхээ үүргийг удахгүй гүйцэтгэнэ. Одоохондоо АН явцуугаар Үндсэн хууль зөрчиж, МАН-ыг бүлэггүй болгох гэж оролдож байгаа. Гэхдээ чадахгүй. Үнэнд гүйцэгдэнэ. Хэрвээ АН-ынхан ардчиллын үнэт зүйлээ ингэж үгүйсгээд, Монголд арай гэж бий болж байгаа парламент улсыг уландаа гишгэх юм бол АН, ардчилсан нэрээ алдана. Энэ нэг дарангуйлагч, тоталитари системээс ялгаа байхгүй, агаар нэг болно. МАН-ын 20 жил хүрсэн амжилт ердөө л ард түмэн сонгох, сонголтоороо дамжиж төрөө байгуулдаг. Тэгээд ардчиллын хамгийн гол үнэт зүйл бол олонх нь цөөнхөө сонсдог. Түүнээс биш цөөнхийн амыг нь хаачихаад, гарыг нь хүлж байгаад, Үндсэн хуульд заасан бүлэг байгуулах эрхийг нь хасч байгаад өөртэй ашигтай хэдэн хууль батлаад эрх мэдлээ хуваагаад явахыг хэлэхгүй. Энэ хэнд хэрэгтэй юм. Үүний үр дүнд Монголын ардчилал нэр хүндгүй болно. Монголын парламент ёс байхгүй болно. Энэ маань өөрийн нийгмийн асар гүнцгий зөрчил, үндсэн хуулийн мухардалд оруулна. Бид хүрсэн ололт амжилтаасаа ухрах болно. Бид эдийн засаг талаасаа ухралт хийгээд эхэлчихсэн. Одоо засаглал талдаа ухралт хийж байна. Аймшигтай байхгүй юу. Энэ цөөхөн Монголчууд уг нь нэгдээд явбал болчих ёстой ажил. Эвсэнэ, нэгдэнэ гэхээр МАН засгийн газарт орох асуудал биш шүү дээ.Парламент ёсыг парламентэд ажиллах тэр улс төрийн орон зайг зөв бүрдүүлэх. Тэрийг хааж боогоод асуудал яваад байгаа нь туйлын жижигхэн бөгөөд богинохон, улс төрийн мунхаглал. Дэндүү мунхаглал.
-Бүлэг байгуулах нь тодорхой болсон. АН-ын олонх хүмүүс байна. Шударга ёс эвслээс бас ганц нэг байна. Тэгэхээр энэ бол парламентийн нөгөө тэгш байх байдалд болон танайхан өөрсдийнхөө асуудлыг тавихад ер нь нөлөөлөх үү ?
-АН-ын 42 гишүүний 38, 39 нь дарга болж байгаа. Болвол болно биз. Бид тэрэнд нь оролцохгүй гэж байгаа. Тэртээ тэргүй бид нарын гарыг хүлж, амыг боож байгаад хийж байгаа ажил нь. Дарга болж болно. Ажил хийх хэрэгтэй. Ажлын үр дүн эдийн засаг дээр л бууна.
-МАН орон нутгийн сонгуульдаа бэлдэж байна уу?
-Бэлдэж байна. Энэ чинь Монголын хоёр зуун дамжсан улс орны түүх шүү дээ. Монгол Улсын маань тусгаар тогтнол, 20-р зууны бүтээн байгуулалт хөгжил дэвшил энэ намтай салгаж ойлгохын аргагүй холбоотой. Тийм болохоор МАН үүрэг хариуцлагаа ухамсарлаж бүх шатны сонгуульд оролцоно.
Ярилцсанд баярлалаа.
Б.Чимэг