logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэр хороололд анхаарлаа хандуулна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэр хороололд анхаарлаа хандуулна

2012/09/03

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  нийслэлийн гэр хорооллуудад ажиллахаар болжээ. Тэрээр Сонгинохайрхан дүүрэг болон Дамбадаржаад очиж, гэр хорооллынхон өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаатай танилцах аж.

 

Иргэд жил бүрийн зун, намарт хашаа хороогоо засаж сэлбэн тохижилтондоо анхаарах нь бий. Тэгвэл энэ ажил гэр хорооллын төвшинд хэрхэн хийгдэж байгаатай Ерөнхий сайд танилцах юм байна.  Ардчилсан нам 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд оролцохдоо гэр хорооллын иргэдийг амины орон сууцтай болгох чиглэлээр далайцтай ажил эхлүүлэхээ амласан. Тухайлбал, гэр хороолол руу дэд бүтэц татаж, орон сууцанд амьдарч байгаа иргэдийн нэгэн адил тохьтой тухтай аж төрөх бололцоог олгоно гэсэн юм. Тиймээс энэ бүхнийг хэрэгжүүлэхэд иргэдийн санаа бодол чухал тул Ерөнхий сайд ийнхүү гэр хорооллыг сонгон ажиллахаар шийдэн ажлаа эхлүүлсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш