Баян-Өлгий аймагтай хил залгаа ОХУ-ын Алтай хязгаарын “Дружба” тосгонд энэ оны наймдугаар сарын 26-ны өдөр гоц халдварт “Сибирийн яр” өвчин гарч, уг өвчнөөр нэг хүн нас барсан байна.
Уг тосгонд боом өвчний халдвар авсан 3 хүн албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн 12 хүн шалгагдаж байгаа юм байна. Одоогийн байдлаар боом өвчнөөр үхсэн мал, амьтантай харьцсан гэх 32 хүнийг эмчийн хяналтанд авч, тосгонд онц байдал зарлан, малын түүхий эд гаргахыг хориглож, тосгоны хөдөлгөөнийг хязгаарлаж, ариутгаж байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллах эрүүл ахуйн байцаагчид болон, ариутгагч, ариутгалын бодисуудыг нэмэгдүүлэн, хилээр мал, амьтаны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг гаргахгүй байх арга хэмжээ авч, хилийн зурваснаас 5 км-ийн зайтай ариутгалын пункт байгуулж орж ирсэн тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, боомтын хэмжээнд бэлэн байдал хангуулан ажиллаж байгаа юм байна.
Н.Гантуяа