УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд \2012.09.03\ ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон бусад УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцсэн байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төсөвтэй холбоотой реформ, өөрчлөлтүүд дээр голлон анхаарахаар болсон гэлээ. Тухайлбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор тусгасан нэг сая төгрөгийг энэ ондоо багтаан олгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Уг мөнгийг олгоход 113 тэрбум төгрөг шаардагдах юм байна. Түүнчлэн халамжийн бодлогыг цэгцэлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх үүднээс 0-18 насны хүүхдүүдэд олгох 20 мянган төгрөгийг ирэх 10-р сараас олгох тал дээр гишүүд санал нэгджээ. Манай улсад 0-18 насны 968 мянган хүүхэд байдаг байна. Улсын төсөвт 60 тэрбум төгрөг төвлөрүүлэх шаардлага үүсч байгаа гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хэллээ. Одоогийн байдлаар төсөвт 904 тэрбум төгрөгний орлого орох төлөвтэй болсон байгааг харгалзан бүлгийн гишүүдээс гаргасан саналын дагуу эхний ээлжинд тамхины онцгой албан татварыг 2 дахин нэмэгдүүлэх нь зүйтэй гэж хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
2013 оны төсөвт эргэн харах олон асуудал байна. Тодруулбал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, хүүхдийн сурах бичгийг төрөөс 100 хувь даах нь зөв эсэх тухай ярилцжээ. Энэ нь эцэг, эхийн хариуцлага, хяналтыг сулруулж, чанар чансааг муутгаж байна хэмээн эмэгтэй гишүүдийн зүгээс гарсан асуудалтай бүлгийн гишүүд санал нэг байгаагаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат онцолсон.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэн, АН-ын бүлэг анхны байр сууриндаа хэвээр байгаагаа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат, Орон нутгийг улс төржүүлэхгүй байя гэвэл үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Пропорциональ системээр явуулахад сөрөг зүйл байгаа ч эерэг тал илүү байгаа. Бид үндсэн хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Засаг дарга нарыг орон нутгаас томилдог байх нь чухал гэлээ.