Тагнуулын Ерөнхий газрынхныг ажлаа хийдэг эсэхэд эргэлзэх боллоо. Тодруулбал, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын “tsag-agaar.mn” сайт өнгөрсөн баасан гарагаас хойш ажилласангүй. Учир нь хакерууд халдсан учраас мэдээлэл өгөх боломжгүй болсон аж.
Харамсалтай нь, энэ талаар тагнуулыхан байтугай тус байгууллагынхан өөрсдөө ч ямар нэгэн мэдээлэлгүй байсан бөгөөд баасан гарагийн үдээс хойш гэхэд энэ газрын мэргэжилтэн нь “Сайт маань хэвийн ажиллаж байгаа” хэмээн хэвлэлийнхний амыг таглаж байв. Ядаж өөрөө тэрхүү сайт руугаа орж үзчихээд хариулт өгч болно доо. Тэгэхэд зүгээр л таамгаараа үйл ажиллагаа хэвийн байгаа гэж хэлээд сууж байсан юмдаг.
Тухайн үед “tsag-agaar.mn” сайт руу хандахад араб бичиг бүхий дүрс гарч, араб аялгуу эгшиглэж байсан билээ. Харин өчигдөр хандахад хүчингүй буюу ажиллахгүй байна гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Уг нь Ус, цаг уур, орчны шинжилгээний газар Зас-гийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Ингэхээр төр, захиргааны байгууллагын кибер аюулгүй байдал аль хэдийнэ алдагдсан бололтой.
Иргэдийн байнгын хэрэглээ болсон “tsag-agaar.mn” сайтад хакерууд нэвтрээд, аль хэдийнэ эвдчихсэн байгааг холбогдох албад хийгээд хариуцах эзэд нь мэдээгүй байгаа учраас энэ талын хамгаалалт огт алга гээд хэлчихэд хилсдэхээргүй байгаа юм биш үү.
Өнгөрсөн жил Тагнуулийн Ерөнхий газрын харьяа Төрийн холбооны газрыг Кибер аюулгүй байдлын газар болгон өөрчилсөн. Сонсоход их л сүржин хийгээд орчин үеийн нэртэй энэ байгууллагыг анх Төрийн байгууллагуудыг кибер халдлагаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор байгуулж, “Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээн дэх кибер халдлага, аюул заналыг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, төрийн байгууллагуудад кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийн үнэлгээ хийх, төрийн байгууллагуудын нэгдсэн, төрийн тусгай холбооны болон ТЕГ-ын нууцлалтай холбооны сүлжээг зохион байгуулах, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, шинэчлэлтийг хариуцах” зэрэг чиг үүрэг өгсөн байдаг юм билээ.
Энгийн иргэд хамгийн ихээр ханддаг байгууллагын сайт ийнхүү эвдэрч, үүнийгээ сэргээхийн тулд хэдэн өдөр болж байгаа нь үндсэндээ Кибер аюулгүй байдлын газрын ажлын явц ямар байгааг илтгэж буй хэрэг. Эндээс харахад чиг үүргээ умартсан Тагнуулын байгууллагын харьяа газруудаас болж иргэд хохирсон гэхэд буруудахгүй л болов уу. Өөрсдийнх нь ажлын чиглэл байсаар атал хамгаалж байх ёстой байгууллагуудын мэргэжилтнүүдэд буруу тохох нь зүйд нийцэхгүй хэрэг.
Шинэ тутам байгуулагдсан гэдэг утгаараа харин ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааны нууц гэх мэт олон зүйл Кибер аюулгүй байдлын газраас хамаарах ёстойг одоо хэр ойлгоогүй байна гэж баймааргүйсэн.
Энэ мэтчилэн цаашид ч төр, захиргааны бусад байгууллагуудын сайт руу хакерууд халдаж, нэвтрэн, эвдээд байвал бид нэг л өдөр Монгол Улсын иргэн биш гэсэн мэдээлэлтэй болчихсон байж ч магадгүй л юм байна даа.