Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын зуурмаг шахагч кран зам руу унаж, 12 настай охиныг няц дарсан аймшигт осол гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга, НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар мэдээлэл хийж, талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм.Клиникийн нэгдсэн III эмнэлгийн баруун талд баригдаж байгаа энэхүү барилга нь холбогдох хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй байжээ. Хамгийн сонирхолтой нь НМХГ-ынхан барилгыг нураах шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй гэнэ.
Энэ оны нэгдүгээр сард иргэн Батболд гэгч анх энэ газарт эмнэлэг, орон сууцны зориулалт бүхий барилга барих зөвшөөрлийг авсан байна. Харин барилгын зураг төслийг “Тоёохиро студио” гэх компани хийж, гүйцэтгэгчээр нь “Төгс гүрэн” ХХК ажиллаж байжээ. Гэвч энэ барилгынхан зураг төслөө нийслэлийн Барилга хот байгуулалтын албанд албан ёсоор хянуулж зөвшөөрөл аваагүй, хууль бусаар барьж байсан аж.
Иймээс НМХГ-ын байцаагч нар гурван давхар хүртэл зөвшөөрөлгүй баригдаж байсан уг барилгын ажлыг зогсоохыг шаардсан байна. Гэсэн ч барилгын эзэд НМХГ-ын шаардлагыг нохой хуцсан чинээ тоолгүй өнгөрчээ. Ингээд 13 давхар барилга босгохоор улайрч байхад нь осол гарч, 12 настай бяцхан охин амь эрсэдлээ.
Хамгийн гол нь энэ асуудал зөвхөн барилгын компанид бус зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг нь мэдсээр байж зогсоож чадаагүй НМХГ-тай ч холбоотой. Өөрөөр хэлбэл, НМХГ нийслэлд баригдаж байгаа барилгуудаа хянаж чаддаггүйгээс хичээлээ тараад явж байсан бяцхан охин барилгын кранд даруулаад нас барчихлаа.
НИТХ-ын дарга Д.Баттулгын зүгээс НМХГ-аас барилга гурван давхар баригдаж байхад нь зогсоох шаардлага тавьж байсан гэдгийг онцолсон. Харин шаардлага тавьсан тэрхүү барилга нь одоо долоон давхартаа хүрчихсэн байна. Тэгэхээр НМХГ-ынхан барилга бүхэл бүтэн дөрвөн давхраар нэмэгдчихээд байхад зогсоож чадаагүй байх нь.
Хэрэв ийм осол болоогүй бол Улаанбаатар хотод, НМХГ-ын байцаагч нарын нүдэн дээр дахин нэг хууль бус барилга босох байжээ. Энэ хэтэрхий харамсалтай, хэтэрхий өрөвдөлтэй биш гэж үү. Нэг ёсондоо энэ удаагийн хэрэг НМХГ-ын байцаагч нар ажлаа яаж хийдгийг илэрхийлээд өгчихлөө.
Мэдээж НМХГ-ын байцаагч нарын эрх мэдэлгүй, ажлаа хийж чаддаггүй, юу хийж явдаг нь ч мэдэгдэхгүй энэ байдал тус газрын дарга Л.Бямбасүрэнтэй ч холбоотой. Тийм учраас өчигдөр зарласан хэвлэлийн хуралд суусан сэтгүүлчдэд НИТХ-ын дарга Д.Баттулга, НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн нараас асуух зүйл их байсан юм.
Харамсалтай нь талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, ослын талаар товчхон мэдээлэл хийсэн тэд хурлын танхимаас зугтах шахам гарч одсон юм. Ингэж ичих нь ч зөв л дөө. Барилгыг зогсоо гэж шаардлага өгснийхөө дараа эздэд нь яаж доромжлуулснаа ярилтай нь биш.
Тэгэхээр үнэндээ нийслэлд баригдаж байгаа хууль бус барилгуудаа хянадаггүй, зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдсээр байж зогсоож чаддаггүй ийм Мэргэжлийн хяналтын газартай байгаад ч хэрэг алга.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд холбогдох зөвшөөрлийг авалгүй эхлүүлсэн болон барьж дуусгасан 63 барилга байдаг аж. Үүнийг нурааж чадахгүй учраас НМХГ-ынхан бүртгэчихсэн суудаг юм билээ.
Харин НИТХ-ын дарга Д.Баттулга эдгээр барилгыг буулгана, цахилгаан дулаанаар хангахгүй хэмээн нэлээд “том” дуугарч байна лээ. Гэвч нэгэнт босчихсон барилгыг нураана гэдэг юу л бол. Тиймээс хууль бус барилгыг нэмж бариулахгүй байх тал дээр хотын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэй биз ээ.