logo
Дархан-Уул аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дархан-Уул аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

2012/09/05
Дархан-Уул аймагт "гахайн мялзан" хэмээх халдварт өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоолоо.  Тус аймгийн Дархан сумын нэгдүгээр багийн хоёр малчны 60 гаруй гахай тус өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. "Гахайн мялзан" өвчин нь дэлхийд аюултай буюу А зэрэглэлд хамаарах бөгөөд гахайнаас гахайнд халддаг гэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өвчний вирүсийг тээгч мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхийг хориглодог байна. Санамсаргүй байдлаар мялзан өвчний вирүс тээгч гахайн махыг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд ямар нэг сөрөг нөлөөгүй гэнэ.

Харин түүхий махнаас энэ өвчний шинж тэмдгийг хялбархан мэдэх боломжтой. Эрүүл гахайны мах цайвар, өөх нь цагаан өнгөтэй байхад, мялзан өвчтэй нь хүрэн улаан өнгөтэй байдаг аж.

Д.Гэрэл
Эх сурвалж: Зууны мэдээ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш