Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 8-9-нд болно. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй тус тэмцээн Спортын төв ордны “А” зааланд болох юм. Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатаас Дэлхийн цомын тэмцээний талаар цөөн зүйл тодрууллаа.
-“Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээн бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Хэдэн орны баг тамирчид Улаанбаатарын татамид хүч үзэх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээн дөрөв дэх жилдээ энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний бэлтгэл ажил 70-80 хувьтай яваа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Дэлхийн цомын тэмцээний зохион байгуулах хороо хуралдаж, 10 хүний гишүүнтэй ажиллаж байна.
Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав томилогдсон. Бид өнгөрсөн бямба гарагт Дэлхийн цомд оролцох багуудын эцсийн мэдүүлгийг авч дууссан. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Чех, Итали, Словени, БНСУ, Япон, БНХАУ, Бразил, Малайз, Хонгконг, АНУ, Унгар, Киргизстан, Гүрж, Филиппин, Англи, Герман, Монгол, Грек, Сингапур гэсэн 20 орны 150 гаруй цагаан өмсгөлтөн хүч үзэхээр боллоо. Одоогийн байдлаар Чех, Словенийн жүдочид манай оронд ирээд байгаа. Өнөөдрөөс бусад орны тамирчдын түрүүч Улаанбаатарт хөл тавина.
-Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээн юугаараа онцлог байх вэ?
-Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой. 2016 оны Рио Де Жанейрогийн Олимпийн эрхийн оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Мөн манай улсаас залуу тамирчид түлхүү оролцох болохоор бусад орны тамирчидтай туршлага солилцох, өрсөлдөгчөө судлах ач холбогдолтой.
-Манай улсаас энэ удаагийн тэмцээнд хэдэн жүдоч оролцох вэ?
-Монгол Улс зохион байгуулагч орны давуу эрхтэй. Тиймээс нэг жинд дөрвөн тамирчнаа оролцуулахаар боллоо. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Лондоны Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, ДАШТ-ий хүрэл медальт М.Бундмаа, Азийн хошой аварга ОУХМ П.Лхамдэгд нар өнжихөөр болсон.
Харин дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ Ц.Мөнхзаяа, Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар жин өгсөж барилдана.
-Жүдочдоо хэрхэн сонгосон бэ?
-Энэ оны Монголын Бүх ард түмний спартакиадад түрүүлж, үзүүрлэсэн тамирчид шууд оролцохоор болсон.
Харин Монголын жүдо бөхийн холбоо “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнд оролцох зарим тамирчны дунд сонгон шалгаруулалт хийж, жүдочдоо сонголоо. Ерөнхийдөө энэ удаагийн тэмцээнд залуу тамирчид олноор хүч үзэх юм.
-Монголын жүдочид эх орондоо болох Дэлхийн цомд ямар зорилго тавин оролцох вэ?
-Бидний хувьд багийн дүнгээр тэргүүлэх зорилготой байгаа. Гэхдээ багийн дүнгээр тэргүүлэх амаргүй. Учир нь Япон, БНСУ-ын шигшээ багийн ихэнх жүдочид өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн.
Өөрөөр хэлбэл, 2016 оны Рио Де Жанейрод хүч үзэх өсөх ирээдүйтэй сайн жүдочид ирж байгаа.
-Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах ажилд хэр хэмжээний мөнгө зарцуулж байгаа вэ?
-Ойролцоогоор 360 гаруй сая төгрөгийн төсөв гарч байна. Монгол Улсын Засгийн газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас 230 саяыг гаргахаар болсон.
Харин үлдсэн мөнгийг Монголын жүдо бөхийн холбоотой хамтран ажилладаг компани, хувь хүмүүс боломжоороо тусалж байгааг хэлэх нь зүйтэй. Тэмцээний нийт шагналын сан гэхэд 50 мянган ам.доллар. Жишээ нь жин тус бүрийн аваргуудыг 1000, мөнгө 500, хүрэл медаль хүртсэн тамирчныг 250 ам.доллар дагалдахаас гадна эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр байр эзлүүлж, 2000, 1000, 500 ам.доллараар шагнах юм. Мөн эхний гурван байрт орсон жүдоч чансаандаа 100, 60, 40 оноо авна.
-“Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнийг Гран при ангилалд багтаах зорилготой байгаа гэж дуулсан?
-МЖБХ 2009 онд олон шалгуурын үр дүнд эх орондоо Дэлхийн цомыг зохион байгуулах эрх авсан. Энэ хугацаанд Дэлхийн цомын тэмцээнийг нүүр улаахайргүй зохион явуулсан гэж бодож байна. Мэдээж бид Дэлхийн цомыг нэг шат ахиулж, Гран при тэмцээн болгох зорилготой байгаа. Үүнийг Олон улсын жүдо бөхийн холбоо хуралдаж байж шийдэх байх.
-Бөх сонирхогчид тэмцээнийг хэдэн төгрөгөөр үзэх боломжтой вэ?
-Тэмцээний үеэр өглөө хэсгийн барилдаан, үдээс хойш медалийн төлөөх барилдаан болно. Тэмцээнийг 20 мянган төгрөгөөр үзэх боломжтой.