Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Төсвөөс олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, 2011 онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгав.
Ингэснээр станцууд өвлийн оргил ачааллын үед 20 хоногоор тооцож нүүрсээ нөөцлөх боломж бүрдэж байна. Мөн нүүрсний уурхай, станцуудын хооронд өр авлага үүсгэхгүй байх, хуримтлагдсан өр, авлагыг бууруулах, эдгээр байгууллагын эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд ч дэмжлэг болох юм.
Засгийн газрын 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцсэн.
Энэ дагуу нүүрсний аюулгүйн нөөц /20 хоногийн/ бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг өмнөх жилүүдээс бууруулахгүй байх, өвлийн их ачааллын үед станцуудад хэрэглэх нүүрсний 20-иос доошгүй хоногийн нөөц бүрдүүлэхийн тулд нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй, найдвартай хангахаар тогтсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.