УИХ дахь эмэгтэй гишүүд энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа ойрын үед цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх санал гаргажээ.
Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардалд төсвөөс 1100 төгрөг гаргадаг. Энэ мөнгийг 2008 онд нэг кг махны үнэ 3000 орчим төгрөг байсан үед баталсан аж. Харин одоогоор махны үнэ 9000 болсон ч хүүхдийн хоолны зардал 1100 төгрөг хэвээр байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухааны яам 2013 оны төсөвт цэцэрлэгийн хоолны мөнгийг 2100 төгрөг болгохоор өргөн бариад байгаа юм. Харин эмэгтэй гишүүд заавал ирэх оноос гэлтгүй энэ хичээлийн жилээс эхлэн 2100 төгрөг болгож, төсвийн тодотголд оруулах санал гаргажээ.
Энэ хичээлийн жилд Монгол Улсад нийт 133 мянган хүүхэд цэцэрлэгт явж байгаа бөгөөд тэдний хоолны зардалд хуучин төсвөөрөө 12.3 тэрбум төгрөг зарцуулна. Хэрэв тодотголд 2100 төгрөгөөр тооцож оруулбал 23.5 тэрбум төгрөг болох аж.
Иймээс эмэгтэй гишүүд хүүхдүүдийг өдөрт авах ёстой калорит хэмжээндээ хүрсэн хоолтой байлгахын тулд 12 тэрбум төгрөгийн зөрөөг төсөвт нэмж суулгах нь зүйтэй гэж үзжээ. Тэд энэ саналаа Сангийн сайд Ч.Улаан болон БШУ-ны сайд Л.Гантөмөр, НБЭМБСШУ-ы байнгын хороонд хүргүүлээд байна.
Б.Маргад