logo
Оюутнууд Н.Энхбаярыг өмөөрч жагсав

Оюутнууд Н.Энхбаярыг өмөөрч жагсав

2012/09/05
Сүхбаатарын талбайд "Ард түмний ерөнхийлөгчөө аваръя" чимээгүй жагсаал боллоо. Жагсаалыг МАХН-ын дэргэдэх "Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо"-оос санаачлан зохион байгуулсан бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг аврах аянд иргэдийг нэгдэхийг уриалж дэмжиж буй хүмүүсийн гарын үсгийг цуглуулж байв.

Жагсаалыг ямар учраас зохион байгуулж буй талаар тус оюутны холбооны ерөнхий зохицуулагч Д.Мөнхтөрөөс тодруулахад "Н.Энхбаяр даргад хуурамч хэрэг үүсгэн хорьж дэмжигчдээс нь хөдийрүүлэх, цаашид эрүүл мэндэд нь хор учруулахаар санаархаж байна. Н.Энхбаярыг ард түмний нүдэн дээр шууд хөнөөж чадахгүй учраас улс төрчид ийм арга хэрэглэж байна. Тиймээс элэг нэгт монгол хүнээ бид өмөөрч байна. Түүний эх орон, ард түмнийхээ төлөө хийсэн Мянганы зам, Их өрийн асуудал, Үдийн цай хөтөлбөр , Миний паспорт аян гээд олон ажил зүтгэлийг Монголын ард түмэн мартах ёсгүй. Тиймээс Н.Энхбаяр улс төрийн хилс хэрэгт гүтгүүлээд байгаа энэ үед шударга ёсны төлөө энэхүү аяныг санаачилж байна" гэв. Тэд энэ сарын 14-ны өдрийг хүртэл жагсах аж.

Н.Санжаасүрэн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш