logo
Үхрийн хорт салст халуурал өвчин гарчээ

Үхрийн хорт салст халуурал өвчин гарчээ

2012/09/06
Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Халиу толгой болон Эрдэнэбулган сумын VI багт үхрийн хорт салст халуурал өвчин гарчээ.

Энэ талаар Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Танай аймагт үхрийн хорт салст халуурал өвчин гарсан мэдээлэл байна?
-Шинжилгээгээр наймдугаар сарын 13-нд дээрх өвчин мөн болох нь тогтоогдсон. Үхрийн хорт салст өвчин илрэлт удаан байдаг. Хавраас дээрх өвчин эхэлсэн юм байна лээ. Илрэхгүй удаж, сая албан ёсоор тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл, удаан хугацааны дараа өвчний вирус илэрдэг учраас оношлоход түвэгтэй. Хамгийн ноцтой нь энэ өвчнөөр өвчилсөн үхэр эмчилгээ авдаггүй. Тиймээс устгахаас өөр аргагүй.

-Одоогийн байдлаар хэчнээн үхэр өвчлөөд байна?
-Өвчний голомтод 17 үхэр үхсэн. Одоо 5-6 үхэр өвчлөөд байгаа. Өвчин гарсан нутагт хорио цээрийн дэглэмийг тогтоосон. Мөн зэргэлдээх сумдын малд үзлэг тандалт хийж эхэлсэн.

-Хорио цээр хэд хоног үргэлжлэх вэ?
-Эхний байдлаар аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Э.Энхцолмон 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш