Швейцарь улс өрсөлдөх чадварын чансаанд тэргүүлэх байраа хэвээр хадгалж чаджээ. Энэ тухай Дэлхийн эдийн засгийн форумын /ДЭФ/ шинжээчдийн бэлтгэсэн "Дэлхийн өрсөлдөх чадвар 2012-2013" илтгэлд дурдсан байна.
ДЭФ-ын шинжээчдийн тэргүүлэх судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран жил бүр гаргадаг уг илтгэлийг дэлхийн 144 орны 14 мянган компанийн захирлуудын дунд явуулсан санал асуулгын дүн дээр үндэслэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, нэг улсын 100 орчим бизнес эрхлэгчийн санал бодлыг тусгасан байна.
Швейцарь улс "инноваци болон үр ашигтай хөдөлмөрийн зах зээлийнхээ" ачаар дэлхийн өрсөлдөх чадварын чансаанд дөрөв дэх жилдээ тэргүүлэх байр сууриа хадгалж чаджээ. Үүнээс гадна "Швейцарийн төрийн байгууллагууд дэлхий дээрх хамгийн үр бүтээмжтэй, нээлттэй ил тод ажилладаг /энэ чансаанд 5 дугаарт оржээ/ ажээ. Швейцарь улс өрсөлдөх чадвараар тэргүүлж байгааг дэд бүтцийн хөгжил /дэлхийд 5 дугаарт/ болон өндөр хөгжилтэй санхүүгийн зах зээл /9/ нь нотолсон бол макро эдийн засаг нь хамгийн тогтвортойд /8/ тооцогдсон хэвээр байгааг ДЭФ-ын шинжээчид онцолжээ.
Жагсаалтын хоёр, гуравдугаарт Сингапур, Финланд улсууд орсон байна.
Харин дөрөвдүгээрт өнгөрсөн жилийн жагсаалтаас нэг байраар доошилсон Швед улс бичигджээ. Тав, зургадугаарт Нидерланд болон Герман улс орсон байна. Энэ хоёр улс чансаа нь жилээс жилд унасаар байгаа АНУ-ыг ардаа орхижээ. АНУ 2009 оны өрсөлдөх чадварын жагсаалтад Швейцарь улсад тэргүүлэх байр сууриа алдаж байсан бол харин энэ жилийн чансаанд долдугаарт бичигдсэн байна.
Форумын шинжээчид Америкийн өрсөлдөх чадвар буурч байгааг эн түрүүнд бизнес эрхлэгчдийн зүгээс улсын болон хувийн байгууллагад өгч буй үнэлгээ буурч /41-д бичигдсэн/ байгаатай холбон тайлбарлажээ. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн улстөрчдөд итгэх итгэл тааруу байгаа /54/, мөн тэд "засгийн газар хувийн бизнес эрхлэгчдээс зайгаа барьж, холилдохгүй байж чаддаггүй" /59/ гэж болгоомжилсон хэвээр байна. Үүнээс гадна, "макро эдийн засгийн байдал тогтворгүй байгаа нь /111 дүгээрт, өнгөрсөн жил 90 дүгээрт бичигдэж байв/ АНУ-д тулгараад байгаа томоохон асуудлуудын нэг хэвээр байна" гэж илтгэлд тэмдэглэжээ.
Эхний аравт Их Британи, Хонконг, Япон улсууд багтсан байна.
Орос улс өнгөрсөн жилийн жагсаалтаас нэг байраар доошилж, 67 дугаарт бичигджээ. Тус улсад бизнес эрхлэхэд тулгарч байгаа хамгийн гол бэрхшээл нь авлига хэвээр байгааг санал асуулгын дүн харуулсан байна. Асуулгад оролцогсдын 20,5 хувь нь ингэж үзжээ.
Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудаас Азербайжан Орос улсаас дээгүүр бичигдсэн байна. Тус улс өнгөрсөн жилийн жагсаалтаас 9 байраар дээшилж 46 дугаарт оржээ.
Харин Монгол Улсын хувьд өрсөлдөх чадварын чансаанд 93 дугаарт бичигджээ.
Д.Жаргал