logo
Монголын эдийн засагт улстөрийн эрсдэл нэмэгджээ

Монголын эдийн засагт улстөрийн эрсдэл нэмэгджээ

2012/09/06
Монголын эрх баригчдын улс төрийн эсэргүүцэлтэй тулгарсан хятадууд тус улсын томоохон нүүрсний уурхайг худалдан авах оролдлогоосоо татгалзав гэж "Файнэншл таймс" сонинд бичсэн байна.
Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч "Chalco" компани Монголын "SouthGobi Resources" нүүрсний корпорацийн хувьцааны 60 хувийг Канадын "Turquoise Hill" группээс 938 сая доллароор худалдан авахаар төлөвлөж байжээ. Гэвч ашигт малтмалын төслүүдэд гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай Монголын парламентын яаран баталсан хуулиас үүдэн хэлэлцээ болсонгүй гэж тус сонинд бичсэн байна.
"Шинэ хуулинд зааснаар иймэрхүү томоохон арилжааг парламентаар батлуулсан байх ёстой юм. Энэ удаагийн хэлэлцээ бүтэлгүйтсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын эдийн засагт улс төрийн эрсдэл байгаатай холбоотой" гэж "Файнэншл таймс" сонинд бичжээ.
Энэ мэдээ Хонконг, Торонтогийн хөрөнгийн биржүүдэд арилжаалагддаг "SouthGobi Resources" компанийн хувьцааны ханш 5 хувиар буурахад хүргээд байна.
Д.Жаргал
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш